fbpx С.Эрдэнэ Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудыг намаасаа УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 4 секунд

С.Эрдэнэ Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудыг намаасаа УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэжээ

УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 2020 оны сонгуульд үндэсний хэмжээнд бүтэцтэй гол хоёр хүчин болох МАН, АН-аас нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхлээд буй билээ.

Мэдээж МАН, АН-аас УИХ-д нэр дэвших боломж хамгийн болзол өндөр байдаг.

Ардчилсан Нам гэхэд л  УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг, эмэгтэй гишүүд 60 сая төгрөг намдаа тушаах шалгуур гаргаад буй.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ тухай: "Сонгуультай холбоотой санхүүжилт босгох асуудал ҮБХ-ны хурлаар яригдсан. ҮБХ-ны гишүүд 30-40 сая төгрөгийг гурван үе шаттайгаар хуримтлуулж, сонгуулийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх шийдэлд хүрсэн. Ер нь улс төрд орж ирж байгаа хэн ч бай дэмжлэгтэй, хандив өгч, санхүүжилт босгох чадавртай байх ёстой...

Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг хуульчилсан байгаа. Манай намын дүрэмд ч харшлах зүйл үгүй. Ер нь тэгээд үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ. Үзэл санааныхаа төлөө нэгдсэн хүмүүс үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ, улс орныхоо хөгжлийн төлөө ямар бодлогоор ажиллах вэ гэдгээ л ярьж байгаа. Тийм учраас намынхаа үйл ажиллагаа, цаашилбал сонгуульд оролцоход шаардагдах санхүүжилтийнхээ хэмжээг хэрхэн ямар зарчмаар тогтоохоо бид өөрсөө мэдэх эрхтэй" хэмээсэн нь ч бий.

Гэхдээ АН-ын удирдлага уг асуудалд харьцангуй уян хатан хандаж, мөнгө төлсөн болгоныг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэн бололтой.

Хамгийн сүүлд гэхэд л "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хувийн эзэмшлийн банк болох Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудыг УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэнээ АН-ын дарга С.Эрдэнэ намынхандаа болон Б.Мэдрээ, О.Орхон нарт дуулгажээ.

Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нь АН-ын МҮДН фракцийн гишүүн бөгөөд УИХ-ын 2004, 2012, 2016 оны сонгуульд тус тус АН-аас нэр дэвшээд ялагдсан нэгэн юм. Нас жар хэдийн гарсан тэрээр бараг сүүлийн шахуу оролдлогоо энэ жил хийж, УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших сонирхолтой байжээ.

Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхий Захирал О.Орхоны хувьд мөн л УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр бэлтгэн, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга болон, горилж буй тойрогтоо  ажиллаж эхэлсэн байсан нь ч ийн талаар өнгөрч буй бололтой.

Ийнхүү ТУЗ-ын дарга ба нэр бүхий захирлууд нь улс төрд хэтэрхий их хутгалдсанаараа банк санхүүгийн салбарт хэдийн нэр муутай болсон Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудыг УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх нь стратегийн хувьд алдаатай нүүдэл болно гэдгийг АН-ын удирдлагууд мэдэрч, ийм шийдвэр гаргасан тухай эх сурвалж өгүүлж байна.

Э.Мягмар

sonin.mn

Зээлгүй ахмадуудад сая төгрөгийн ҮНЭТ ЦААС олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​