Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д ажлын айлчлал хийж тус айлчлал 100% үр дүнтэй байсан талаараа онцолсон байна. БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Мёнжи эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж буй Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайг эргэн очжээ арлын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуйэ бие сайн байгаа бөгөөд “Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр эрүүл боллоо” гэж талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.Тэрээр Солонгос улсад 7 цагийн турш хагалгаанд орж хагалгаа амжилттай болсон юм. Ард түмнийхээ хайр энэрлийг хүртсэн нэрт зохиолч маань тун удахгүй эх орондоо эрүүл саруул болоод хүрэлцэн ирэхийн ерөөлийг дэвшүүлье.
Б.Лхагвасүрэн Төр түмнийхээ хайр энэрлээр эрүүл боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.