"Опозит" хамтлагийн дуучин Г.Энэрэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан.
Улмаар түүнд холбогдох шүүх хурал болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эсэх нь нотлогдоогүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин "Хүний эрүүл мэндэнд хөнгөн хохирол учруулах" хэрэгт буруутгаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.