LIVE телевизийн уран бүтээлчид “ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн садар самуун бизнес - Бэлгийн мөлжлөг” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн билээ. Уг нэвтрүүлэг гарсны дараа тухайн нэвтрүүлэгт оролцож ярилцлага мэдээлэл өгсөн “MSPD” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Э.Баатарсүх рүү маш ноцтой заналхийлэл ирсэн байна.
Фэйсбүүкт “Эрбор Бархар” гэх хуурамч хаяг нээсэн этгээдээс Э.Баатарсүхийн хувийн фэйсбүүк хаяг руу “Хүн гүтгэдэг гөлгөөр юу байна даа. Муу лалраа, чи намайг удахгүй харах байтугай сөгдөх болно. Чиний сүнсийг тонилгоно” гэсэн мессежийг илгээж заналхийлжээ.
Уг заналхийллийн талаар Э.Баатарсүх ХУД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа бөгөөд хэн гэдэг хүн, хаанаас, хэний захиас даалгавраар заналхийлсэн болохыг цагдаагийн алба хаагчид илрүүлж чадаагүй байгаа юм байна.
Эх сурвалж: Livetv.mn