fbpx Ажилчдынхаа хувийн амьдралд өөриймсөг хандаач дарга нар аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 57 секунд

Ажилчдынхаа хувийн амьдралд өөриймсөг хандаач дарга нар аа

Гурван сайхан цэцэг шиг үр дэлгэрч, дэлбээлж амжаагүй байхдаа хумигдаж, тэнгэрт дэвшчихлээ. Бодоход л өр өмтрөх юм. Эцэг,  эхийн тэр их зовлон шаналалыг юутай ч зүйрлэхгүй. Хариуцлага хаана хаанаа алдагдсан, хэнэггүйн гай  л энэ байх. Эцэг,  эх, цэцэрлэгийн эрхлэгчийг буруутгах яах вэ, паар нь задарч халуун усанд түлэгдсэн юм бол барилгын компаниудыг шүүмжил гэсэн пост хэд хэдийг уншлаа.

Паар задарна уу, шугам хоолой бөглөрнө үү амьдралд юу эс тохиолдох вэ. Гагцхүү учраа ч мэдэхгүй нялх үрсээ цоожлоод үлдээнэ гэж боддог тэр эцэг,  эхийг буруутгана. Нялх үрсээ хараад гэртээ суугаа эхийг концерт давтуулахаар дуудаж дарамталсан гэх тэр цэцэрлэгийн эрхлэгчийг бүр ч их буруутгана.

Уг нь Коронавирус дэгдсэн энэ ноцтой үед сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг амраачихсан байгаа. Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы хурлын үеэр Д.Оюунхорол гишүүн “Хичээл сургууль хаачихаад байхад багш, ажилчдыг яах гээд сургууль, цэцэрлэг дээр дуудаад байгаа юм бэ. Хэнд тийм эрх мэдэл байна? гэж асуухад Ё.Баатарбилэг сайд “Багш нарыг ажлын байран дээр ирүүлэх шаардлага байхгүй. Багш нар байгаа байгаа газраасаа сурагчидтайгаа холбо тогтоож ажиллана" гэж хариулсан.

Гэтэл том толгойтой тэр нэг эрхлэгч сайдынхаа тушаал, шийдвэрийг яагаад биелүүлсэнгүй вэ. Хөл хорио тогтоочихоод байхад цэцэрлэгийн 50 жилийн ойн концерт хийхгүй болохоор үхчих гээд байсан юм уу. Сургууль, цэцэрлэг цуглахаар тэрийгээ давтаж болсонгүй юу. Боловсролын яам энэ “том толгойт” хүндээ ямар хариуцлага оноохыг маш анхааралтай харах хэрэгтэй.

Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлууд минь салбарын сайд тань анхааруулсаар байтал ажилчдаа дуудсанаас болж Дарханд ийм харамсалтай хэрэг гарлаа шүү.  Ард нь ямар асуудал байна, үр хүүхдийг нь хэн хардаг вэ гэдгийг нь судалж, өөриймсөг хандаарай даа. Амралт биш хөл хорио тогтоосон гэдгийг ухаараад наад хүмүүсээ ганц сар чих амар амраачих. Угаасаа хичээл сургууль эхлэхээр наад хүмүүс чинь хаваржингаа хагас, бүтэн сайнгүй амралт, чөлөөгүй ажиллуулна гэж дахиад л сайд тань хэлсэн шүү.

Бага насны хүүхэдтэй багш, ажилчид ялангуяа ажил, сургуулиас нь дуудаад, даллаад, дарамтлаад байвал гомдол саналаа холбогдох байгууллагад нь өг. Үр хүүхэд чинь цонхноосоо унаж, халуун усанд түлэгдэж, тог цахилгаанд цохиулж эцэстээ амиа алдвал танай дарга, захирал хариуцлага хүлээх үү. Эцсийн эцэст та л бүхний буруутан болж үлдэнэ шүү.

Одоо хаа хаанаа хариуцлагатай баймаар байна. Мэдээж энэ асуудал зөвхөн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад хамаатай биш. Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед үр хүүхдээ хаана, хэнд харуулахаа мэдэхгүй байдалд орсон монголчуудад бүгдэд нь хамаатай. Үр хүүхдээ гэрт нь л битгий цоожлоорой. Эцсийн эцэст ажил биш тэд л бидний амьдралын зорилго юм шүү дээ. Томчуудын тэнэглэлийн золиос бяцхан үрс минь байх ёсгүй. Цаашид ийм зовлон хэнд ч бүү тохиолдоосой.

С.МӨНГӨНЧИМЭГ: АЖИЛЧИДАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ НЬ ЧУХАЛ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​