fbpx Л.Лхаасүрэн: Шинэ үүлдэр ТЭС АДУУ нь биерхэг, холын зайд уралдах чадвартай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 54 секунд

Л.Лхаасүрэн: Шинэ үүлдэр ТЭС АДУУ нь биерхэг, холын зайд уралдах чадвартай

 Монголын эх оронч гол хэмээн нэрлэгддэг Тэсийн голын ай сав нутагт Завхан аймгийн малчид Тэс угшилын адуун сүргээ олон зуун жилээр өсгөн үржүүлж ирсэн билээ. 

Тэс адуу нь усанд маш сайн, ямар ч гүнзгий усанд чигээрээ зүтгэж туулдаг. Биерхэг, эдэлгээний чадвар нь давуу байдаг төдийгүй  холын зайд уралдах чадвар сайтай байдаг аж. Ойрын түүхээс сөхвөл Батмөнх Даян Хаан, Гэрсэнз түүний хүү Убаши хунтайж, Ойрадын Амарсанаа, Даваач, Хотгойдын Чингүнжав нарын дайчин эрчүүдийн хүлэг унаа байжээ. 

Тэгвэл 1971 онд Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн Тэсийн голын сав нутаг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэгээс эхлэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Увс аймгийн Тэс хүртэлх сумдыг хамруулан адуун сүрэгт явуулын судалгааг хийж, 1973 онд Завхан аймгийн Тэс суманд, 1974 онд Баянтэс сумын бүх адуунд 24 үзүүлэлтээр шилэн сонголтыг хийж,  шилмэл 854 адуугаар үржлийн ферм байгуулж, фермийн бүх адуунд ангийн им, тэмдэг, удмын нууц шивүүр тоог чихэнд нь хийж, биед нь аж ахуйн оноосон тамгыг дарж, бүрэн бүртгэлжүүлж анги чанарыг нь тогтоосон байдаг.  

Энэхүү ферм нь манай улсын монгол адууны анхны ферм төдийгүй Завхан аймгийн адуун сүрэгт хийж байсан анхны судалгаа шинжилгээний ажил болсон юм. 

1976 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооноос Тэс удмын адуунд мэргэжлийн шилэн сонголтыг хийж, монгол адууны фермийг байгуулж түүнээс үржлийн хээлтүүлэгчийг бойжуулж бусад аймаг сумын адууны чанарыг сайжруулж, үржил селекцийн  ажлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн зоотехникч Л.Лхаасүрэнд Тэс омгийн адууны патентыг олгосон түүхтэй юм. 

Ийнхүү Алдархааны үйлдвэрлэл туршлагын станцад Тэс омгийн янз бүрийн нас хүйсийн 50 адуу Баянтэс сумын үржлийн фермийн 50 адууг тус тус сонгон авч таван жилийн хугацаанд ашиг шим, бүтээгдэхүүний судалгаа хийж зарим дүгнэлтийг гаргасан байдаг. Тухайлбал Тэс адууны жин, мах, сүүний гарц, химийн найрлагыг тогтоож түүний биеийн үзүүлэлт, биологи онцлогийг судалсан юм. 

Сүүлийн жилүүдэд Тэс омгийн адууны аж ахуй, биологийн онцлогт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимтэй явуулж, Тэс адуунд бий болсон удам бүлийг баталгаажуулахаар цусны дээжүүдээс ген буюу геномын ДНХ-г Олон улсын нийгэмлэгийн лабораторийн стандартын дагуу ялган анализ хийж, бусад дэлхийн ба өөрийн үүлдэрүүдтэй жишин үзэхэд бие даасан /популяци/ үүлдэр болох нь батлагджээ. Иймд ХХААХҮ-ийн сайдын 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн А/444 тоот тушаалаар шинэ үүлдрээр баталж, Тэс адуу нь Олон улсын генийн сан, НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО-д тус тус бүртгэгдсэн байна.

 Энэхүү үйл ажиллагаанд аймгаас 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Үүлдрийн зохион бүтээгчээр Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн, хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц нарыг баталжээ. 

Ийнхүү өнөөдөр Гурван аймгийн нутгийг дамнан Тэс удмын адуу өсөн үржиж байна. 

Л.Гүндалай: Ямар шүүгчийн захирамжаар Ц.Элбэгдорж гадагшаа явсан бэ гэдгийг ил болгох хэрэгтэй

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​