ЭМЯ, Нийслэлийн ЦЕГ, ОБЕГ, ХӨСҮТ байгууллагуудаас ээлжит мэдэгдлээ хийлээ. Өнөөдөр буюу 2 сарын 12-ны 10 цагийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн шинж тэмдэг бүртгэгдээгүй харин сэжигтэй тохиолдол 100 гаруй бүртгэгджээ. Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл зэрэг аймгуудад 1-р сарын 23-ны өдрөөс эхлэн 20 гаруй өвчлөл бүртгэгдээд байгаа бөгөөд аюултай бүс нутгаар зорчсон иргэд байгаа юм. Дэлхий дахинд өнөөдрийн 10 цагийн байдлаар 45168 тохиолдол бүртгэгдэж үүнээс 1115 хүн нас барсан тоон мэдээлэл байна. УОК хоёр удаа хуралдаж тус газрын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Улаанбаатар дахь Буянт-Ухаа зэрэг 4 хилийн боомтод 17 төлөөлөл томилон хяналт шалгат хийж шийдвэрлэх ажлыг хийж байна. 2-р сарын 10нд Хөвсгөл аймагт бүртгэгдсэн 1 тохиолдол, Гашуунсухайтад бүртгэгдсэн 12 сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу сөрөг гарчээ. Халдвартай, аюултай бүсэд зорчоогүй ч тус халдвар 25 улс оронд тархаад байгаа тул манай улсын хувьд өндөр эрсдэлтэй байгаа учир ЦЕГ, ОБЕГ, ХӨСҮТ зэрэг байгууллагуудаас гаргаж буй зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг ард иргэддээ анхааруулж байна.
Шуурхай.мн