fbpx П.Цогтсайхан: Соёлын зориулалтаар экспортолж буй шонхор шувуунаас олсон орлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 56 секунд

П.Цогтсайхан: Соёлын зориулалтаар экспортолж буй шонхор шувуунаас олсон орлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлдэг

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.  

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын нууц тогтоол гэгчээр халхавчилж шонхор шувууг их хэмжээгээр экспортолж байна гэдэг мэдээлэл гарсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Монгол Улсын Засгийн газар 1994 оноос эхлэн улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр болгох үүднээс жилд дунджаар 200 орчим толгой идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор экспортолж эхэлсэн. Идлэг шонхор шувууны урт хугацааны тогтвортой хамгааллыг бий болгох, тоо толгойг өсгөх, түүнд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2013, 2019 онуудад тогтоол гаргаж, 5 жилийн хугацаагаар идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор гадаад улсад экспортлохыг хориглосон. Харин мэргэжлийн байгууллагуудын тооцоо, судалгаан дээр үндэслэн идлэг шонхор шувууны тоо толгойн зохистой байдлыг ханган соёлын зориулалтаар экспортлох шийдвэрийг Засгийн газраас тухай бүрт нь гаргадаг. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, орон нутгийн байгууллагуудын саналыг үндэслэн тухайн жилд экспортлох боломжтой шонхорын тоог гаргадаг учир нууц тогтоол нэрийн дор их хэмжээгээр шонхор гаргаж байна гэж хардах нь өрөөсгөл асуудал гэж хэлмээр байна. Иймэрхүү мэдээллийг ашиг сонирхлын зөрчил бүхий хувь хүн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч болно. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээллээ нягталж, мэргэжлийн байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагаас тайлбар авч, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгална уу гэж хүсье.

-Соёлын зориулалтаар шонхор шувууг үнэгүй экспортолдог асуудал байдаг юм уу?

-Тийм асуудал байхгүй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нэг идлэг шонхор тутамд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувиар тооцож 6.400.000 төгрөгийн төлбөр оногдуулж, тухайн орон нутгийн дансанд төвлөрүүлдэг. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэг идлэг шонхор тутамд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 4 хувиар тооцож 640.000 төгрөгийн хураамжийг тогтоож, улсын төсвийн дансанд төвлөрүүлдэг. Ингэхдээ Монгол улсын Засгийн газрын 2011 оны Үнэлгээ, төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай 23 дугаар тогтоолд заасан идлэг шонхор шувууны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцдог. Шонхор шувууг соёлын зориулалтаар экспортлохын цаана ямар нэгэн ашиг сонирхол, байгалийн тэнцвэрийг алдагдуулах асуудал байхгүйг дахин хэлмээр байна.  Орон нутгийн дансанд мөнгө төвлөрүүлдэг учир орон нутгийн анхан шатны нэгжийн удирдлагуудаас эхлээд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд өөрсдийн орлогын эх үүсвэрийг алдахгүй гэдэг үүднээс асуудал үүсгэж, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээх нь элбэг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мэргэжлийн байгууллагуудаас тайлбар авч, бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

-Одоогоор Монгол оронд хэдий хэмжээний шонхор шувуу байгаа тухай судалгаа гарсан бэ. Хамгаалах талаар танай яамнаас ямар ажил хийж байна вэ?

-Одоогоор Монгол Улсад 10 мянган шонхор тоологдсон. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэх төлөвтэй байгааг судалгааны байгууллагуудын тайлан харуулж байна. Гэхдээ зэрлэг шувууд цахилгааны шон дээр суух гэх мэт мэтээр байгалийн бус жамаар сүүлийн 5-6 жилд 20 орчим мянга хорогдсон гэдэг мэдээллийг мэргэжлийн байгууллагаас бидэнд ирүүлсэн. Тиймээс ганц идлэг шонхор гэхгүйгээр зэрлэг шувуудыг хамгаалах, тоо толгойг нь өсгөх төсөл хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, зүүн аймгуудад шонхор шувууны тоо толгойг өсгөх зориулалтаар 5000 ширхэг хиймэл үүрийг байршуулсны үр дүнд жилд 1000-2000 ангаахай бойжиж байгаа судалгааг мэргэжлийн байгууллагууд ирүүлсэн. Мөн цахилгааны шон дээр сууж зүй бусаар хорогдож байгаа шувуудыг хамгаалах зорилгоор цахилгааны шонг зориулалтын материалаар бүрж, аюулгүй болгох гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Ж.Батзандан “амиа хорлохоор” шийдэв үү
Ж.Батзандан “амиа хорлохоор” шийдэв үү
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​