Энэ сарын 12-наас 13-нд шилжих үүрийн 5 цагт иргэн Г-г цахим орчинд ор үндэслэлгүй худал мэдээллийг олонд түгээсэн юм. Тэрээр “Аймшигтай манай хамаатан онцгой комисст ажилладаг. Вирус илэрснийг нууж байгаа юм байна” хэмээн бичсэнээр цагдаагийн байгууллагад тус хэрэг эрүү үүсэн шалгагдаж байна.
Иргэн Г тухайн постыг бичих хугацаанд өөрийгөө хянах чадваргүй байсан. Найз нөхөдтэйгөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба цахим хуудсаар явж байсан эх сурвалжгүй мэдээллийг хуулж тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн коронавирусын талаар худал мэдээлэл түгээж, иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд буй 8-10 хүнийг цагдаагийн байгууллага илрүүлж шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Шуурхай.мн