Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн Их аварга Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэхээр болсон байна .Тус хувцас ширхэг нь 3,715 еэн бөгөөд татвар бусад зардлууд нь нэмэгдээд нийтдээ 45 сая төгрөг болжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснааа “Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас бэлдлээ! Энэхүү битүү хувцасыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан бнаа. Лхагва гарагийн Нарита-Улаанбаатарын нислэгээр авч явуулахаар боллоо! МИАТ ХК баярлалаа” хэмээн бичжээ.