fbpx ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ЕРӨӨСӨӨ Ч ХЭРЭГСЭХГҮЙ БАЙНА УУ ДАА?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 30 секунд

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ЕРӨӨСӨӨ Ч ХЭРЭГСЭХГҮЙ БАЙНА УУ ДАА?

  Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 7 хоногт коронавирусын улмаас цагаан сарыг цуцлах зарлигаа түмэн олондоо сонордуулсан.

Коронавирусын улмаас амь эрсэдсэн хүний тоо улам ихэсч байгаа энэ үед төр түмнээ хамгаалах гэсэн Ерөнхийлөгчийн шийдвэр оновчтой байлаа.

Харин зарлигийн биелэлт хэрхэн байна вэ. Зарлиг гарсаны маргааш хүртэл зарим тв цагаан сарын зар сурталчилгаагаа цацсаар байсан бол өчигдрийн байдлаар аргаа өөрчилсөн харагдав. Учир нь цагаан сарын эд бараа сурталчилсан рекламнаасаа цагаан сарын холбогдолтой үг хэллэгийг нь хасаад л цацаж байгаа харагдав. Тухайлбал: сар шинэдээ сайхан шинэлээрэй гэх мэт үг хэллэгийг танаад болчихож байгаа юм байна. Цаагуураа бол далд хэлбэрийн сурталчилгаа харагдаж л байна.

Зах, худалдааны төвүүд ерөнхийлөгчийнхөө зарлигийг хэрхэн биелүүлж байгааг сурвалжлахаар нийслэлийн зарим худалдааны төв, хүний хөл хөдөлгөөн ихтэй 3,4 дүгээр хорооллыг зорив.

3,4 дүгээр хорооллын дэлгүүрүүд хүний хөл хөдөлгөөнөөр тасраагүй байна. Хорооллын эцэст байрлах УИХ-ын эрхэм гишүүн Н.Ганбаатарын “Оргил” худалдааны төв гадаа өлгөсөн цагаан сарын сурталчилгааны анонсоо буулгасангүй. Тус төвөөр үйлчилүүлэгсэд дүүрэн байна. Тэрэг түрсэн хүмүүс бөөний төвөөс нь хайрцаг хайрцгаар хүнсний юм авч байна. Хүүхдэд өгөх олон ширхэгтэй печень авъяа хэмээсэн хижээл настай эхнэр, нөхөр бол цагаан сарыг цуцалсан шийдвэрийн хажуугаар өнгөрч буй бололтой.

Хороололын эцсийн “next  электроникс” гэх цахилгаан барааны дэлгүүр ч гаднаа цагаан сард урин дуудсан сурталчилгаагааг дэрвүүлсээр угтлаа. 

“Дүүхээ” төв ч дүүрэн хүн. Гурилын тасаг дээр гэхэд Улаанбаатарын гурил дуусчихсан, бууз, баншинд сайхан таардаг гээд Улаанбаатар хамгийн эхэнд дуусчихлаа гэж худалдагч нь ярив.

Өргөн хэрэглээний урд хөршөөс орж ирдэг будаа, элсэн чихрийн үнэ бага зэргийн нэмэгдсэн бусад нь гайгүй байгаа гэж наймаачид ярив. Харин үхрийн мах энэ жил гойд үнэтэй байна. Махны ченжүүдээс 8900 төгрөгөөр аваад дээр нь лангууны түрээс гэх мэт бусад ашгаа нэмэхээр цул мах 12,900 төгрөгөөр зарж байна гэж махны худалдагч тайлбарлаа. Махны хувьд худалдан авалтын чадвар маш муу,  хүмүүс өнөө маргаашийн хоолны махаа аргалсан маягтай л байна гэж худалдагч эгч нэмж хэллээ.

Худалдааны гудамжууд зонхилдог 3.4 дүгээр хорооллын баярын уур амьсгал хийгээд Ерөнхийлөгчийн зарлигийн төрх нэг тиймэрхүү байв.

Төв замын хажуугаар байрлах жижиг сурталчилгааны самбаруудад МУГЖ Аглуугийн цагаан сарын сүү рекламдсан зургууд инээмсэглэл татуулан өнгөрч байлаа.

13 дугаар хороололд байрлах УИХ-ын гишүүн асан, улстөрч Ж.Болдхэтийн “Наран” шопт ч Ерөнхийлөгчийн зарлиг хамаагүй бололтой. Гаднаа өлгөсөн том анонс нь байж л байна.

Манай байрны хүнсний дэлгүүр хүртэл дайны хажуугаар дажин гэгчээр овсгоо самбаа гаргаж Миний монголын сүүнийхээ үнийг 150 төгрөгөөр нэмчихэж. Иймэрхүү маягаар “сэм” үнэ нэмж байгаа газрууд олон байна.

Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан зарим үйл ажиллагааг сурвалжилахад иймэрхүү дүр зурагтай байна.

Монголчуудын хэнэггүй, тайван, гүндүүгүй нь дэндчээд байна. Эсвэл ийм засаг захиргаагүй, “зөнгөр” болчоо юу гэсэн бодол төрсөнийг нуух юун.

Дээр нь Ерөнхийлөгч зарлиг гаргасан ч гэлээ шийдвэрт хэрхэн хяналт тавих, арга хэмжээ авах талаар тусгаагүй учир иймэрхүү хэнэггүй, үл тоомсорлосон байдалтай байгаа бололтой.

Гэхдээ л 12 сая хүнтэй Ухань хот халдварт өвчинд нэрвэгдээд өндийхөд хэцүү байхад 3 сая хүнтэй монголчууд бид баяр ёслолоо эрүүл оюун ухаанаар бодолцмоор л байна даа.

Д.Дөлгөөн

Bataar.mn

ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ ЭМЯ-НД ОНЦ НОЦТОЙ ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ 400 ШИРХЭГ БИТҮҮ ХУВЦАС БЭЛЭГЛЭНЭ
ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ ЭМЯ-НД ОНЦ НОЦТОЙ ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ 400 ШИРХЭГ БИТҮҮ ХУВЦАС БЭЛЭГЛЭНЭ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​