Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй өвчилж 1,873 хүн нас бараад байгаа бөгөөд манай улсад коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Манай улсаас хятадад аялалж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн. УОК-ын ажлын хэсгээс энэ сарын 11нд хийсэн судалгаа, шинжилгээгээр коронавирусийн халдвар Монголд орж ирэх өндөр эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа. Сар шинийн амралтыг тохиолдуулж орон нутгийн зам хаана гэсэн ташаа мэдээлэл байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар УОК-оос хот хоорондын хөдөлгөөнийг хорих шийдвэр албан ёсоор гараагүй байна. Зарим аймгууд зам хаана гэсэн мэдээлэлтэй байгаа ч Зам тээврийн яамтай хэлэлцэхгүйгээр дангаараа шийдвэр гаргах боломжгүй гэлээ. Хичээл, сургуулийн байдал үргэлжлүүлэн онлайн хэлбэрээр явах бөгөөд спорт зал болон фитнесийн төвүүдийг хаах шийдвэр гараагүй байна.
Шуурхай.мн