fbpx УДАА ДАРАА ХӨӨЦӨЛДСӨНИЙ ҮР ДҮНД ОРОСЫН ТАЛ НААШТАЙГААР ШИЙДСЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 57 секунд

УДАА ДАРАА ХӨӨЦӨЛДСӨНИЙ ҮР ДҮНД ОРОСЫН ТАЛ НААШТАЙГААР ШИЙДСЭН

Монгол Улсын Засгийн Газрын 2020.02.12-ы өдрийн хуралдаанаар ОХУ-ын өмчид байсан монгол айл, өрхүүдийн түрээслэдэг байсан 550 гаруй орон сууцны барилгыг эзэмшигчдэд нь өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд Дархан-Уул аймгийн Дөрөвдүгээр баг дахь 3,4 дүгээр байрууд багтаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР-тэй ярилцлаа.

Дархан дахь ОХУ-ын өмчид байсан хоёр орон сууцны барилгыг эзэмшиж байсан иргэд нь өмчлөх боломжтой болж байна. Тэгэхээр одоо ямар ажлууд явагдах вэ?

– Монгол улсад ОХУ-ын өмчлөлийн 1008 ширхэг орон сууцны барилга байдаг. Үүнээс 550 нь монголын талд шилжсэний дотор Дарханд байгаа 120 айлын нийт 3300 орчим м.кв орон сууц Монгол Улсын Засгийн Газрын мэдэлд, Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ирсэн. Монгол улсын Засгийн газар үүнийг авч үзээд, хувьчилж, амьдарч байгаа иргэдийнх нь өмчлөлд шилжүүлэх шийдвэрийг саяхан гаргалаа. Ойрын хугацаанд 120 өрх айл өөрийн гэсэн орон сууцтай болж өмчөө баталгаажуулна. Энэ бол ОХУ-аас бидэнд, оршин суугчдад үзүүлж байгаа маш том хүндлэл юм. Мөн тус объектод хамааралтай хоёр трансформаторын байгууламж шилжин ирсэн. Эдгээр нь манай цахилгаан дамжуулах шугамд нийлж, төрийн өмчит болно. Энэ бол маш их хөөцөлдөлгөө, маш олон яриа хэлэлцээний үндсэн дээр шийдэгдэж байгаа асуудал юм.

Дарханы хувьд сая шийдэгдсэн хоёр орон сууцнаас гадна хуучин Дархан дахь 7 дугаар байрны асуудал бас яригддаг. Энэ байрны хувьд асуудал ямар шатанд байгаа бол?

– Би 2016 онд Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон. Тэр үеэс миний тойргийн сонгогчид, хуучин Дарханы иргэд, сум, аймгийн удирдлагуудаас энэ талаарх хүсэлтүүд маш олон ирж байсан. Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд асуудлыг, ОХУын Ерөнхийлөгчийн дэргэдэх Удирдлага үйл ажиллагааны удирдах газрын \Управление делами президента российский федераций\ Гадаадад байгаа өмчийн газарт буюу Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Белозёров Василий Владимировичид удаа дараа тавьж байсан. Зөвхөн энэ асуудлаар гэхэд арваад удаа уулзалт хийж, УИХ-ын гишүүний хувьд албан тоотоор 8-9 удаа асуудлыг тавьсан байдаг. Энд 3,4,7 р байруудын талаарх саналууд бий. Одоо 3,4 дүгээр байрууд Монголын талд шилжлээ. Харин 7 дугаар байр өмчлөлийн хувьд өөр учир шийдэгдэх боломжгүй байна. Энэ нь Монгол-Оросын хамтарсан Төмөр замын байгууллагад хамааралтай бөгөөд тус байгууллагын зүгээс санаачлага гаргавал Оросын тал асуудлыг эргэн харж боломжтой. Энэ байранд олон жил амьдарсан төмөр замын ахмадууд, тэдний үр хүүхдүүд байдаг гэдгээр нь оросын талтай сайн яривал нээлттэй байгаа гэж би ойлгосон.

Монголын талд шилжиж, эзэмшигчдийнхээ өмчлөлд очиход бэлэн болсон байгаа эдгээр орон сууцнуудаас гадна, компани хувь байгууллагууд гэрээгээр эзэмшдэг объектууд байгаа. Үүний хувьд ямар шийдэл байгаа бол?

– Жишээ нь Дархан дахь хуучин Орос клубын барилга нь ОХУ-ын өмч. Монголчууд түрээслээд эзэмшээд байж байна. Ийм барилга, байгууламж Монголд олон бий. Тэгэхээр цаашдаа үүнийг худалдах уу, эсвэл олон жил түрээсэлсэн байгууллага хүмүүст нь шилжүүлэх үү гэдэг ОХУ-ын хуулиар шийдэх асуудал. Оросын хувьд энд олон өмчтэй байгаад, түрээслүүлээд байх сонирхол нь бага. Энэ тодорхой. ОХУ-ын ийм өмч хөрөнгө зөвхөн Монголд ч биш хуучин социалист системийн Вьетнам, Лаос, Казахстанд гэх мэт олон улс оронд бий. Тэгэхээр эдгээрийг тодорхой болзол, үе шаттайгаар, тодорхой хугацаатайгаар тухайн улсад нь өгөх, аж ахуйн тооцоотойгоор ч юмуу шилжүүлэх бодлого баримталж байгаа талаар Монгол дахь төлөөлөгчийн газрын хүмүүс хэлж байсан. Ер нь 50-60 жилээс дээш насжилттай барилгуудыг шаардлагатай бол нураах шаардлага ч үүсч болзошгүй. Тиймээс ашиглах боломжтойг нь цаашдаа ашиглаад, боломжгүйг нь нурааж л таарах байх. Гэхдээ бид үүнд маш хүндэтгэлтэй хандах ёстой юм.

Манайх түрээсээр ашигладаг нийгмийн үйлчилгээний объектуудын хувьд Оросын тал ямар бодлого баримталж байгаа бол?

– Сая шилжиж ирсэн трансформатор одоогийн ЕБС-ын 16 дугаар сургуульд бас хамаатай. Зөвлөлтийн 4 дүгээр сургууль байсан энэ барилгыг бид түрээсээр ашигладаг. Гэхдээ түрээс нь маш бага. Бэлэгдлийн шинжтэй гэж ойлгож болно. Мөн дөрөвдүгээр баг дээр байдаг, цэцэрлэг болгохоор засварлаж байгаа хуучин прокурорын барилга мөн ОХУ-ын өмч. Бид хөөцөлдөж, холбогдох газруудтай нь ярьж түрээсийнх нь асуудлыг шийдээд одоо тус барилгад засвар үйлчилгээ оруулаад явж байна. Үүний сарын түрээс гэхэд 50 доллар. Их том байгууламж шүү дээ. Удахгүй 250 хүүхдийн цэцэрлэгтэй болно. Бид манай газар дээр байгаа гээд огт үнэгүй ашиглаж болохгүй.

Тэгэхээр шат дараатайгаар буюу эхлээд орон сууцны барилгууд, дараа нь нийгмийн үйлчилгээний чиглэлийн барилга, объектуудыг Монголд шилжүүлэхээр яриа хэлэлцээр амжилттай явж байгаа юм байна гэж ойлголоо?

– Тийм ээ. Оросууд соц үед барьж байгуулсан өмчүүдээ шилжүүлэх тал дээр нааштай байгаа. Гэхдээ тодорхой үе шаттайгаар. ОХУ-тай бид сайн хөршийн харилцаатай. Монгол улсын эдийн засаг энэ хөрш улстайгаа их холын хамааралтай. Дархан хотыг ч Оросууд барьсан. Тиймээс бид асуудалд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах ёстой юм. Тэртээ тэргүй эдгээр барилгууд монголын талд үлдэнэ. Би энэ асуудлаар маш их олон уулзсан, ярьсан. Үүнтэй холбогдуулан Оросын талаас Монгол улсад амьдарч байгаа 240 орчим цагаач иргэдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөөч гэх хүсэлтийг тавьдаг. Манайхан “местны” гэж ярьдаг шүү дээ. Монголд олон жил суурьшин амьдарч байгаа эдгээр иргэдийн асуудлыг Монголын Засгийн газар хэрхэн шийдвэрлэх талаар судалж байгаа. Тухайн үед ямар төр байснаас үл хамааран монголын ард түмэн, оросын ард түмэнтэй сайхан харилцаатай байх ёстой. Манай хоёр улс бол мөнхийн хөршүүд. Бидний үр хүүхэд ч хэдэн үеэрээ хөрш нөхөрлөнө. Тиймээс энэ ажлыг хөөцөлдөж байсан хүний хувьд энэ их сайхан арга хэмжээ боллоо гэж би харж байгаа.

 УРТЦАГААН ЭНЭ ХАВРЫН УЛСТӨРИЙН ХАМГИЙН ХАЛУУН ЦЭГ БОЛНО
УРТЦАГААН ЭНЭ ХАВРЫН УЛСТӨРИЙН ХАМГИЙН ХАЛУУН ЦЭГ БОЛНО
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​