Дуу хөгжмийн ертөнцөд олон алдар гавьяаг хүртэж байсан дуучин Adele сүүлийн үед нэлээн их жин хаясан бөгөөд шатгааныг нь түүнийг өвдсөн хэмээн хүмүүс таамаглаж байгаа юм. Тэгвэл дуучин бүсгүй ойролцоогоор 30 кг турсан нь нөхрөөсөө салсны дараах өөрийгөө өөрчилсөн алхам хэмээн тайлбарлажээ. Салалтын дараах хүнд хэлбэрийн сэтгэл гутрал бус өөрт нь тавгүй, тухгүй байсан учир өөрийгөө эрс өөрчлөхөөр шийдэж эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг сонгосон гэнэ. Амьдралынхаа хэв маягийг шинээр бий болгоход нь хамгийн их түлхэц болсон хүн нь түүний 7 настай хүү бөгөөд хамгийн шилдэг, хүчирхэг ээж байхыг хүссэн гэж Beyonce, Jay Z нарын Оскарын After party дээр ярьсан гэнэ.
Шуурхай.мн