Бага насны хүүхэд хүчирхийлэх хэрэг сүүлийн үед их гарах болсон. Дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс зургаахан настай Ж гэх охиныг хүчирхийлсэн Рахман МД Атикурт гэх Бангладеш улсын иргэн долоон жилийн хорих ял сонсож байсан билээ. Түүнийг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаан хугацаанд хүчирхийлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг. Ялтан Рахман МД Атикурт шүүхээс оногдуулсан хорих ялыг 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд нийцүүлэн хасч, ялаас чөлөөлж өгөхийг хүссэн гомдлыг ялтны өмгөөлөгч Э Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан байна. Гэвч анхан шатны шүүхээс тэдний хүсэлтийг хүлээж аваагүй тул Рахман МД Атикур өмгөөлөгчийн хамт давж заалджээ.Түүний хүсэлтийг дээд шүүхээс анхан болон давж заалдах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж суллагдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Түүний давж заалдах шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 24-ны өдөр болсон.
Уг шүүх хурлаар түүний ялыг хүндрүүлсэн тогтоол гарсан байна. Энэхүү шийдвэрийг Рахман МД Атикур болон түүний өмгөөлөгч Э нар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахсан“...Тэрээр ялтан, Бангладеш улсын иргэн Рахман МД Атикурын аав Рахман хүнд өвчтэй байсан тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн ял хөнгөрүүлэх боломжтой тохиолдолд яаралтай аавтайгаа уулзмаар байна гэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгчийн аав бурхан болсон байна. Давж заалдах шатны шүүх ялтан Рахман МД Атикурын ял эдлэх дэглэмийг шинээр
тогтоохдоо хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан хэмээн үзэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж Л.Дима Шуурхай.мн