fbpx Ус урсдгаас уул ингэж урсана чинээ санасангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 31 секунд

Ус урсдгаас уул ингэж урсана чинээ санасангүй

Монгол их элсийг мориор давах учиртай байжээ

Хэсэг нөхдийн хамт хорио цээрийн сиймхийгээр, хөл хөнгөлөх багахан чөлөөгөөр, шинийн 15-наас урьтаж эх нутгийнхаа баруун хязгаар Алтай их уулс, Их Монгол элсийг зориод ирлээ. Аян замын ганзага нийлж, хүссэн зургаа шуурхай боловч ханатлаа аваад бид буцав.

Монгол угсаатны өв соёлын “Эгэл” гэрэл зургийн төслийнхний санаачлагаар нүүдлийн аж байдлыг сурвалжлахаар явсан нь энэ. Монгол нутагт алсарч элэгдэж, хумигдаж цөөрч байгаа малч ахуй, тэмээнд нуруу ачиж хөсөг нүүх нь алсарсаар байгааг сурвалжлах нь бидний гол зорилго. Ихговийн элсэн манханг давж өвөлжөөд, хавар цухуймагц тал руугаа буцдаг энэ зураглалыг дуран авайдаа буулгаж, түмэн олондоо харуулахыг хичээв.

Энэ зураглал, энэ аялал, энэ сэдлийг манай Пүрвээгийн Баттулга маань нүднээ үзэгдтэл дүрслэн бичсэн байгаа олж үзээрэй.

Бидний очсон эл өдөр Монгол элсний араас дөрөв таван айл зэрэг нүүдэл хийж, Сангийн далайн оролцоо хаваржаанд буухаар эрт хөдлөлөө. Нэг гэрийг буулгаж ачаалахад ихээхэн учир жанцантай аж. Хана, унь, дээвэр туургаа маш тэнцүүхэн хувааж, ачлагны тэмээгээ хомнон, очоод буулгахад амар төвөггүйгээ бодож ачаална.Нэг их сүр дарж, хүн айхаар хогшилгүй ч гэсэн гэрийн дотор, гадна байх зүйлсээ тэмээ бүхэнд тэнцүү ачиж, дөрөв таван тэмээнд хуваана. Эхний тэмээ их гол үүрэг гүйцэтгэж, чиглүүлэх үүрэг хүлээдэг аж. Бусад нь залуу дөнгөж сургаж эдэлгээнд оруулсан тайлган тэмээнүүд байх аж. Энэ нутагт бүх тэмээгээ эдэлгээнд багаас нь сургаж, ачлага уналгандаа дасгадаг сайхан уламжлал хэвээрээ байна лээ шүү. Хавар тал нутаг руу нүүж суурьшснаас хойш тэмээ мал нь дураараа бэлчиж, намар налайхад эрэлд явж цуглуулдаг гэнэ.

Хавар, зунызургаан сарддураараадургисан говийн эзэд, Хүйсийн говьдоо бөөгнөрч тэндээс тэмээчид нь олж, ялгаж, тууж ирнэ гэдэг амаргүй ээ. Тэмээ салхи сөрдөг амьтан болохоор талийж өгнө биз. Хүйсийн, Шаргын говь хүртэл 100-150 км явдаг амьтныг эрэх яаж амар байхав. Тэмээ гэснээс энэ нутгийн говийн хос зогдортууд нь “Төхөм тунгалагийн хүрэн” үүлдрийнх. Ашиг шим нь ноос хийгээд сүү сааль, ихтэйгээс гадна өдөр тутамуналга эдэлгээнд түлхүү хэрэглэдэг нь бусдад дуулгаж, алдаршуулмаар.

Өглөө эртлэн босч гэрээ ачаалж, тэмээн нүүдэл хөдлөхөд дагаадалхаж үзлээ. Урд талын хамар давалгүй хөсгөө гүйцэхээ болив. Яаж ч чадахав дээ. Тэмээ гэдэг урт хөлийн мал. Намайг нэг хоёр алхаж байхад дэнхэн дэнхэн гээд талийж өгнө. Суурийн ахлах Д.Даваасүрэн ах хөтөлж явсан номхон бор морио унуулж би гэдэг хүн Их Монгол элсийг мориор давах боломж бүрдсэн юм.

Миний хувьд бараг агтны нуруунд гаралгүй 20–иоджил болжээ. Баржингийн даваа энэ хавьдаа хамгийн эгц, хамгийн өндөр манхан. Ойролцоогоор далайн түвшнээс дээш 1200 м элсэн манхныг хүн малтайгаа хөвөрсөөр, хөглөрсөөр, нэвсийсээр давна. Хээлтэй бог малд бол хүндээ хүнд. Тамир муутай борлонгууд эцэж сульдаж замд хоцорчих гээд амаргүй.Нүүдлийн хүн тэднийг тэмээ, мориндоо дүүрч уул манхан давуулна.

Энэ аялалаар бид Говь-алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан, эдүгээ 103 насыг зооглож буй Шажив гуайтай золгосондоо баяртай байна. Дөрвөн төрийн нүүр үзсэн буурай маань бурханы номтой хүн болой. Алтай нутагтаа хамгийн өндөр настайд орж байгаа гэнэ лээ шүү. Энэ нутгаас алдар цуутай хүмүүс олноор төрөн гарсан. Миний мэдэхийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, улсын заан У.Пүрэв, шинэхэн СГЗ, сэтгүүлч Л.Мөнхтөр гээд олны танил хүмүүс бий.

Алдарт их Монгол элс нь Ховдын Дарви сумын зүүн залгаа, Завханы Дөрвөлжингийн урд хярхаг, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга сумдын нутгийн зах хүртэл ойролцоогоор 600 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км нутагт эзлэн орших Монгол орны хамгийн том элсэн тарамцаг юм.

Хөхморьтын нутгаар энэ их элсэн далай хамгийн өргөндөө 60 км, уртаашаа 200 гаруй км үргэлжилнэ. Элсэнд ойролцоо нутагладаг малчид манхан дундаа өвөлжин, урин ирэхээр буцаж хаваржаандаа буун богоо төллүүлдэг ажээ. Биднийг нүүдлийн өв соёлтой танилцуулахад Монгол элсний тусгай хамгаалалтын захиргааны дарга, нутгийн унаган хүүГ.Даржаа ах угтан авч, сайн зохион байгуулж үйлчилсэнд талархалаа энэ дашрамд илэрхийлье.

Бас сонирхуулахад энэ нутгийн хөрсөнд өнөө алдартаа суль, цулхир ургаж, намартаа сулийн тариалангаа хураах гэж томоохон ажил өрнөдөг гэнэ. Хүүхэд, хөгшдгүй сумаараа шахам түүдэг заншилтай гэнэ. Ган гачигаас үл хамааран Монгол элсэнд ургадаг онцлогтой ургамал бол хар, цагаан суль юм. Сумын хойно бага биш талбайг хашаалж элсний нүүдлээс хамгаалан суль тариалсан байгаа Г.Даржаа дарга замаараа үзүүлж, наймдугаар сард үр боловсрохоор түүдэг гэв.

Өвөг дээдсийнхээ нутгаар аялж, өндөр элсэн манханг мориор давж ирэх учиртай л байжээ. Морьт нэртээ суманд ирсэнд бэлэгшээж, шүтээн уул Морьт хайрхандаа цацлаа өргөж дахин ирэхийн ерөөл талибан буцлаа.

Жич: Энэхүү аяллыг нутгийн зүг золоо залах саналыг анхлан санаачилсан миний эрхэм шадар туслах дүү, МГЗНХолбооны менежер, Хөхморьт сумын уугуул Жигмэдийн Баярмагнайдаа талархалаа мөн илэрхийлье. Манай Магнай менежерийн хүсэл дэлхийд ганцхан байгальтай сумаа сурталчлах, алсдаа нутаг орондоо өөрийн гэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, элсний гэх монгол соёлыг олонд хүргэх зорилгод базагдана. Хүүгийн хүсэл зоригийг нутгийн уул ус, элсэн толгод нь түших болтугай. Итгэл төрж байна аа.

Дараагийн аялаар би, бид тэмээ хөлөглөж элсэн говийг гатлахч юм билүү. Өвөр энгэрийн манхан саях шиг урсч, ундарч хүлээх ч билүү. Юутай ч дахин очихын ерөөл оршиг.

Сэтгүүлч Ц.Батбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​