Монгол бадарчин хочтой аялагч Амай буюу Ж.Золбаяр 2017 онд бөөрний дутагдалд орсоноос хойш аппартанд орж эмнэлгийн хяналтад байсан юм. Түүнийг 11 жилийн турш 86 орноор аялахдаа улсынхаа аялал, жуулчлалын салбарт багагүй хувь нэмэр оруулсан гэхэд хэн ч маргахгүй биз ээ. Тэрээр төр засагтаа гомдож эрүүл мэндийн салбарыг ихэд шүүмжилж эмчилгээ хийлгэхгүй хэмээн эсэргүүцэж явсан нь саяхан ч хэдхэн хоногийн өмнө нэгэн таатай мэдээг дуулгасан юм. 11 жил хүнд аян замыг туулж, 2.5 жил бөөрний дутагдалд ороод, амьд үлдэхийн төлөө тэмцсэний эцэст, донорын хагалгаанд орж шинэ амьдралаа эхлүүллээ гэж бичсэн бөгөөд өвчтэй байсан үеийн сүүлийн өдрийн тэмдэглэлээ Амай "Ирээдүйн зөгнөл" VII боть номдоо оруулахаар болжээ.
Шуурхай.мн