Италид байгаа монгол иргэд маш хэцүү нөхцөл ороод байгаа талаар загвар өмсөгч Нора өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрбээр "Тусгай үүргийн онгоц Италид ирэхгүй л байх даа. Энд lockdown болоод, бүх нислэгүүд canceldaad маш олон монголчууд гарч чадахгүй гацаад жинхэнэ коронавирусийн голомтод хэцүү нөхцөлд байна. Монгол Улсаас хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс Италид байгаа монголчууд л байна. Энд корона тусаад эмнэлэг орлоо ч ачааллаа даахгүй. Хүлээж авахгүй. Бүр хүндрэхээс нааш тоохгүй, үхсэн ч оршуулах газар нь дүүрсэн аймшигтай хэцүү нөхцөл байдал үүсээд байна. Бид ч бас эх орондоо буцмаар байна" гэжээ.
Италид өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 31506 тохиолдол бүртгэгдэж, 2503 хүн нас барж, 2941 хүн эдгэрээд байгаа билээ.