Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны том хүү, дуучин Л.Байзада хоёрдугаар сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гараад сураггүй болсон талаар ЦЕГ-ынхан албан ёсны сайтдаа зарласан.
Тодруулбал түүний мэдээллийг хоёрдугаар сарын 28-ны өдөр Сураггүй алга болсон буланд нийтлэсэн байсан бөгөөд урлагийнхан ч мөн өөрсдийн цахим хуудастаа нийтэлж эрэн сурвалжилж байсан юм.
"Дуучин Л.Байзадаг өнгөрсөн хоёрдугаар сард эрэн сурвалжилж байгаад цагдаагийн байгууллага олсон байна. Хаана байсан, хаанаас олдсон, ямар учраас сураггүй болсон зэрэг хувь хүний дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй" гэжээ.
ШУУРХАЙ.МН