Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралд "сүнснүүд" суудаг болжээ


   

    Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гурав дахь удаагийн хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон байсан юм. Гэвч зарим нэгэн төлөөлөгч зайлшгүй ажлын шаардлагаар тулгаж зарласан энэхүү хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох боломжгүй болжээ. Гэтэл аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир тэдний хүсэлтийг үл ойшоож, хуралдаанаа үргэлжлүүлсэн байна. Ийнхүү ирц бүрдээгүй байхад хуралдаж, намынхаа болон өөрийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж буйд Өмнөговьчууд тун дургүй байна. Учир нь энэ хуралдаанаар Өмнөговь аймагтай холбоотой нэн чухал асуудлууд хэлэлцэх байсан бөгөөд хуралд ирж оролцох боломжгүй гишүүд ирэх даваа гаригт хуралдах хүсэлтээ ирүүлсэн ч хүлээж авалгүй, ердөө таван гишүүний ирцтэйгээр хуралджээ. Гэсэн атлаа хуралд ирээгүй гишүүдээ ирсэн мэтээр бүртгэж, нэг үгээр "сүнстэй" хурал хийжээ. Харамсалтай нь Х.Сугирын эрх мэдлээ хэтрүүлэн хийсэн энэ хурлаар Өмнөговь аймгийн 70 мянган иргэний асуудал зөвхөн түүний тааллаар боллоо.

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • MOGEUH · [202.55.188.84] · 2020/03/20

    Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH