Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдлын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын сонгууль хойшлох эсэх талаар асуухад тэрбээр,
"Одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй байна. Цагийн байдал өөрчлөгдөөд бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналд хүндэтгэлтэй хандаж, судалж үзнэ.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох эсэх талаар байр суурь илэрхийлэгдэж байна. Үүнд хариулт өгье. Засгийн газар огцрохгүй, бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдах хуулиуд гарна. УИХ хууль баталбал Засгийн газар хэрэгжүүлнэ" гэв.