fbpx “Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ  ямар ч туршлагагүй компаниар тэсрэх бодисын үйлдвэр бариулах гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 23 секунд

“Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ  ямар ч туршлагагүй компаниар тэсрэх бодисын үйлдвэр бариулах гэнэ

Эрдэнэт  үйлдвэрийн одоогийн удирдагчид Хятадын компаниудыг худалдан авах үйл ажиллагаа буюу тендерээр дэмждэг  гэдэг нь нэгэнт  тодорхой болсон зүйл.  Компанийн нийгмийн хариуцлага гэсэн том ойлголт бий. Энэ өнцгөөс нь харвал үндэсний хэмжээний ганц “саалийн үнээ” маань  нийгмийн хариуцлага гэдэг юмаа хэдийнэ огоорч орхисон болж таарах гээд байна.

Тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, урьдын алдаа завхрал  ул мөргүй болсон гэсэн гэгээлэг төсөөлөл ойлголттой байсан иргэдийн маань урмыг хугалсан иймэрхүү мэдээлэл хөвөрсөөр байна. Харин тэр бүх мэдээлэл оргүй хоосон биш гэдгийг дор өгүүлэх баримт нотолж байна.  Энэ тухай өгүүлсү.

Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд анх ашиглалтад орсон, өнөөг хүртэл 25 дахь жилдээ ажиллаж байна. Гэхдээ тэсрэх бодисын үйлдвэрийн ашиглалтын хугацаа дууссан.  Энэ үйлдвэрт 2015, 2016 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас  удаа дараа шалгалт хийж, үйлдвэрийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч, акт тавигдсан байдаг.

Энэ дагуу  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2018, 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Ил уурхайн Эмульснйн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2018 оны 5 дугаар сард,  мөн 2019 оны 5 дугаар сард хоёр удаа зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн шалтгаанаар бүх тендерээс татгалзаж,   тендерүүд хүчингүй болсон байдаг. Хоёрын хоёр жил дараалан тендер зарлаад шаардлага хангасан гүйцэтгэгч  нэг ч байсангүй гэвэл арай л үнэмшилгүй сонсогдож, үндэсний компаниудаа үгүйсгэсэн доромжлол шиг санагдаж байна. Орчин цагийн техник технологийг нутагшуулж хамгийн эрчимтэй хөгжиж байгаа салбар гэвэл Монголд яах аргагүй барилгынхныг нэрлэнэ.  Тэдний дунд нэг багавтар үйлдвэрийн бөрилга барьчих компани олдохгүй байна гэвэл түүн шиг худал үгүй.

Ийнхүү нээлттэй зарласан хоёр удаагийн тендер шалгаруулалт хүчингүй болсон тул Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/943 тоот тушаалаар ажлын хэсэг томилон ажиллуулжээ.  Тус ажлын  хэсгийнхэн ирүүлсэн материалуудыг үндэслэн хамгийн сайн санал ирүүлсэн гэж “Монголиан инвестмент корпорэйшн” компанийг сонгосон гэдэг.   Энэ дагуу одоо ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барих гэрээг тус компанитай байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна.

Хоёр жил дараалан шаардлага хангах тендер ирээгүй, дараа нь Ерөнхи й захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулж нөгөө шаардлага хангаагүй тендерүүдээсээ шилэн сонголт хийж байгаа нь арга ядсандаа бус ашиг сонирхлын зөрчил нуугдаж байжээ гэж харагдахаар байна. Товчхондоо энэ бүхэн цаанаа санаатай зүгээр л нэг төөрөлдүүлэх маневер байжээ гэдэг нь одоо тодорхой болж байна.

Энд нэг зүйлийг онцлон дурдах учиртай. Тэр нь юу гэвэл “Эрдэнэт үйлдвэр” нь улсын онцгой объектын хувьд гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэхэд тагнуулын байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авдаг журамтай байдаг.

Гэтэл мөнөөх тендертээ  сэмхэн шалгаруулж,  тэсрэх бодсын үйлдвэрийн барилгыг бариулахаар гэрээ хийх гэж байгаа “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК  /түншлэгч: Shaanxi baihe qinghua chemical Co.Ltd болон HuNan kenon science and Technology Co.Ltd компанитай/ түншлэлийн гэрээгээр хамтран оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл дахиад л Хятадын компани гүйцэтгэлийг нь хийнэ гэсэн үг. 

Өөр нэг анхаарал татах асуудал нь Монгол талын түншлэгч компани нь Тэсрэх материалын үйлдвэр барьж байгуулах  ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, Хятадын компаниуд нь Монгол улсад тэсэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн шаардлага хангаагүй юм.

Товчхондоо бол тэсрэх материал болон  үйлдвэр байгууламжийн  талаар ямар ч туршлагагүй компаниуд тэсрэх бодисын  барихаар бэлтгэж байна. Зүйрлэвэл, бичиг үсэгт тайлагдаагүй хүнд “Дайн ба энх”-ийг   унш хэмээн бэлэглэж байгаагаас ялгаагүй гэсэн үг.

Эрдэнэтийн эргэн тойронд нэг иймэрхүү “тоглолт” л үргэлжилж байна даа.

Энэ компаниуд хууль зөрчсөн ямар үйл ажиллагаа явуулж байгаа болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн тендерүүдэд хэрхэн ялсан талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Г.Түшиг

Шуурхай.мн 

Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсцыг өөрчилж байна
Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсцыг өөрчилж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​