Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 03 дугаар сарын 27-ны А/80 тоот тушаалаар "Ажлын байранд “Сovid-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах зөвлөмж" батлагдлаа.
Уг зөвлөмжид Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг “Covid-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг авах мөн албан хаагчдын одоо хэрэгжүүлж буй сонор сэрэмжийг сулруулахгүй өгсөн үүрэг чигийн дагуу халдвараас сэргийлэх бүх л боломж, үйл ажиллагааг даган мөрдөж хяналтыг чангатгахыг анхаарууллаа.