fbpx У.Хүрэлсүх: Чингис хааны музей монголын ард түмний шүтээн музей болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 16 секунд

У.Хүрэлсүх: Чингис хааны музей монголын ард түмний шүтээн музей болно

 “Чингис хаан” музейн барилгын нээлтийн ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ өдөр эзэн Чингис хааныхаа музейн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Энэ музейг хоёр жилийн хугацаанд барина. Дээшээ 9 давхар, газар доороо нэг давхартай байна. Модун Шаньюугаас авахуулаад VIII Богд Жавзандамба хаан хүртэлх бүх хаадын түүхэн үйл явдлыг харуулах юм. Энэ бол монголын ард түмний шүтээн музей болох болно. Монголчууд, жуулчид бүгд Эзэн Чингис хааны музейг үзэж, Эзэн Чингис хаан зөвхөн монголын хаан байгаагүй, дэлхийн хаан байжээ гэдгийг эзэн музейгээс таньж мэдэх байх. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Музей барихад санхүүжилтэд гацах зүйл үгүй.

Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж, соён гэгээрүүлэх ёстой. Их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүгдээрээ Эзэн хааныхаа музейд ирж, түүхийн хичээлийг сургадаг байгаасай гэж бодож байна. Дотор нь музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулж байгаа. Эзэн хаантай холбоотой бүх ном, түүхийг үүнд байршуулна. Иргэд үзэж, харж, сурч боловсрох боломжтой. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авч ирэх үүрэг өгсөн" гэлээ. 

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Олон улсын эрдэмтэн судлаачид цуглан хурал зөвлөгөөн хийх боломжтой. Зөвхөн бодит үзмэрийг шилэн хоргоос үзээд гарах биш виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэж байна. Мөн НҮБ-ын зургаан хэлээр орчуулгыг чихэвчээрээ сонсоно. 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ.

Энэхүү музейдээ дэлхийгээр тарсан түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогдсон" гэв.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргасан байдаг. Тодруулбал, 

Дарга 

-  Д.Рэгдэл  ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор

Гишүүд

-  А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор

-  Л.Дашням МУСГЗ, доктор профессор

-  Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт

-  Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн  хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор

-  Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор

-  Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор

-  Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор

-  Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий  найруулагч, Төрийн соёрхолт

-  Г.Пүрэвбат Бурханч лам, доктор 

“Багшийн туслах 800” аппликейшн ашиглаж ЭЕШ-д бэлтгэх боломжтой боллоо

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​