fbpx Дэлхийн Банк Монгол Улсад олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 37 секунд

Дэлхийн Банк Монгол Улсад олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа

УЛААНБААТАР. /worldbank/. Цар тахлын халдвар тархаж, ирээдүйд тохиож болзошгүй эрүүл мэндийн хямралд илүү бэлтгэлтэй байх хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан Монгол Улсад "COVID-19"-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам. долларын санхүүжилтийг олгохоор Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл баталлаа.

Төсөл нь яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад "COVID-19"-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг "COVID-19" халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм. Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн  кампанит ажлыг дэмжих юм.

Монгол Улсад олон нийтийн дунд халдвар тархаагүй байгаа ч тус улс "COVID-19" тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Засгийн газраас "COVID-19" цар тахлын эсрэг авах арга хэмжээг нэн тэргүүнд авч үзэж байна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн нийтээр "COVID-19" халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь хямралын нөхцөл байдалд улс орон бэлэн байх, эрүүл мэндийн тогтолцооны даван туулах чадварыг бэхжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн үйл ажиллагаа нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна Монгол улсын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах юм” гэв.  

Төслийн нийт санхүүжилтийн 13.1 сая ам. долларын зээлийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА), 13.8 сая ам. долларын зээлийг Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас (ОУСБХБ), "COVID-19" халдварын эсрэг авах хариу арга хэмжээг бэхжүүлэх, нөхөн сэргэх хугацааг богиносох зорилгоор хөгжиж буй орнуудад олгох Дэлхийн Банк Группын $14 тэрбум ам. долларын түргэвчилсэн санхүүжилтын хөтөлбөрийн багцын нэг хэсэг болгон хуваарилж олгож юм. Мөн нийт санхүүжилтийн US$4.2 сая хүртэлх ам. долларыг нөхөн санхүүжилт хийх нөхцөлтэйгөөр буюу Засгийн газраас 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн авч хэрэгжүүлсэн, тодорхой шалгуур хангасан зардлуудыг санхүүжүүлэх боломжтой.

"СОVID-19" эсрэг Дэлхийн Банк Группын авч буй арга хэмжээ

Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй улс орнуудын КОВИД-19-ын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, хэвийн байдалд эргэн орох хугацааг багасгах зорилгоор 14 тэрбум ам.доллартай тэнцэх түргэвчилсэн санхүүжилтийн багцыг баталсан. Энэ хүрээнд  цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар улс орнуудад санхүүжилт, бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлэх юм. Олон Улсын Санхүүгийн Корпорацийн зүгээс цар тахлын улмаас хохирол амсч буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байруудыг хадгалан үлдэхэд туслах зорилгоор 8 тэрбум ам.доллар олгох бол Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА) болон Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) эрүүл мэндийн чиглэлд авах арга хэмжээнд эхний ээлжинд 6 тэрбум ам.долларыг төсөвлөөд байна. Улс орнуудад шаардлагатай дэмжлэг туслалцаа нэмэгдэхийн хэрээр Дэлхийн Банк Группын зүгээс ирэх 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх зэрэгт зориулна.

Г.Занданшатар: Монгол хүний сайн сайхны төлөөх эв санааны нэгдэл, ёс суртахууны дэвшил л бидний зүг чиг мөн
Г.Занданшатар: Монгол хүний сайн сайхны төлөөх эв санааны нэгдэл, ёс суртахууны дэвшил л бидний зүг чиг мөн
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​