Шуурхай: УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өглөө


УИХ-ын гишүүн Б.Батзориг дөнгөж сая УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа. Тодруулбал, гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ёсзүйн хариуцлагаа хүлээж дөнгөж сая өргөдлөө өгч байна" гэв. 

Тэрбээр ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т хэрэгт буруутгаж байгаа юм.

Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 6-нд болно. 

Б.Аз


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.26.195.115] · 2020/04/04

    Шуналын тулам өгөр толгойтыг шоронд хатаах хэрэгтэй. Увайгүй шуналтан муу хар новш.


  • Зочин · [112.72.15.78] · 2020/04/03

    Одоо өгөөд ч яах юм билээ. Хариуцлагаа хүлээсэн хүн болж байгаа юм байх даа. Өгөх байсан бол Номтойбаяр шиг арай эрт өгөхгүй дээ


  • Зочин · [103.229.122.15] · 2020/04/03

    Ali ert shorond oroogui yum uu? Yun gishuunees tatgalzah ve ?