fbpx Маск зүүсэн үед царай таних боломжтой юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 57 секунд

Маск зүүсэн үед царай таних боломжтой юу?

Коронавирус нь царай таних систем хөгжүүлэгч компаниудад маск зүүсэн буюу нүүрээ ямар нэгэн байдлаар халхалсан хүмүүсийг таних шийдлийг төгөлдөржүүлэх асуудалд сануулга өгч байна.

Коронавирусаас хамгаалж маск зүүснээр хяналтын камерт өртсөн ч царай танигдахгүй гэж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд энэхүү систем нь улам бүр хөгжиж, маск зүүсэн, ороолт, хуурамч сахал наасан ч хүнийг таних  боломжтой болсон.

Сүүлийн хэдэн долоо хоногт үхлийн аюултай Covid-19 өвчний улмаас Хятад улсын ард иргэд мэс заслын маск, N95 амьсгалын аппаратыг зүүх болсноор дээрх асуудал хөндөгдөж эхлэсэн. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Al champion SenseTime компанийн мэдэгдснээр маск зүүсэн хүмүүст тохируулан царай таних системийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн гэнэ.

Гэвч энэ технологи нь цоо шинэ биш. Stanford-ын их сургуулийн судлаач Amarjot Singh болон түүний баг 2017 онд далдалсан царай таних (DFI-disguised face identification) технологийн талаар судалгаа хийжээ. Тэрхүү алгоритм нь нүдний шил, сахал, ороолт, малгай өмссөн хүмүүсийг танихад чухал нээлт болсон. Amarjot Singh хэлэхдээ "Царай таних систем нь хүний нүүрэн дзэрх гол цэгүүдийг тодорхойлж, тэдгээрийг хооронд нь холбож дахин давтагдашгүй нүүрний бүтцийг унших замаар хүнийг таньдаг. Нарийвчлал нь бага байсан ч царайг таних боломжтой" хэмээсэн. Эдгээр цэгүүд нь ихэвчлэн нүд, хамар, уруулын эргэн тойронд байдаг ба тэдний боловсруулсан царай таних систем нь зөвхөн нүд, хамарны ойролцоох цэгүүдийг олж авснаар масктай хүмүүсийг таних боломжтой юм.

Энэ технологи анх нэвтрэх үед Singh болон түүний баг хамт олон “далдалсан царай таних нь бидний хувьд том сорилт байлаа” хэмээсэн. Технологийн хувьд зурган дээрх 14 гол цэгийг олж тодорхойлохоор программчилсан боловч зураглал, тухайн хүний арын дэвсгэр зургаас шалтгаалан нарийвчлал буурах магадлалтай. Түүнээс хойш маск зүүсэн царай таних системийг сайжруулах олон судалгаа хийгдсэн бөгөөд одоо худалдаанд гаргахаар бэлтгэж байна.

Өнгерсен долоо хоногт SenseTime компаниас масктай царай таних технологийн талаар мэдээлсэн бөгөөд түүний алгоритм нь нүд, ам, хамарны эргэн тойронд нүүрний 240 онцлог цэгийг уншиж, зөвхөн нүүрний харагдахуйц хэсгийг ашиглан далд хэсгийг таамаглахаар зохион бүтээсэн гэж тайлбарлав.

Ерөнхийдөө алгоритмд илүү олон цэг олдох тусам үр дүн нь сайн байдаг байна. Qingfei Technologies компаний Yufei Wei маркетингийн ахлах мэргэжилтний тайлбарласнаар “Царай таних системд их мэдээлэл шаардагддаггүй ч илүү нарийвчлалтай мэдээлэл хэрэгтэй байдаг. Тусгай мэдээллийг таньж, тааруулахын тулд тусгай алгоритмын загвар шаардлагатай" хэмээсэн.

Профессор Hassan Ugail-aap ахлуулсан Bradford-ийн их сургуулийн судлаачид болон мөн БНХАУ-ын өөр нэгэн компани масктай хүмүүсийг таних боломжтой болсон хэмээн дурджээ.

Covid-19 халдварын өвчний улмаас Minivison компани Нанжин хотод оршин суугчдын мэдээлэл цуглуулах компанит ажлыг эхлүүлсэн бөгөөд хаалганы түгжээ тайлах системд масктай царай таних технологийг шинээр нэвтрүүлсэн. Уг системийн гол мэдээлэл нь нүд юм. Minivision компаний хиймэл оюун ухаан судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Hu Jianguo Хятадын Synced сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ системийг өргөн хүрээнд ашиглах нь төвөгтэй, учир нь ижил төстэй нүдтэй хүмүүс ялгагдахгүй байх магадлалтай” гэсэн юм.

Тиймээс маск зүүсэн болон бусад хэлбэрээр нүүрээ хэсэгчлэн халхалсан царай таних системийг жижиг зах зээл болон хүн ам олноор суурьшдаггүй хот тосгонд ашиглахад илүү тохиромжтой. SenseTime компани өөрсдийнхөө системийг оффисын ажилчдын цагийг бүртгэхэд ашигладаг ба энэхүү системийг бусад байгууллага, аж ахуйн нэгжид нэвтрүүлээд байна.

Эцэст нь хэлэхэд гэмт этгээдүүд маск зүүх болон бусад хэлбэрээр нүүрээ халхлан өөрийгөө танигдахгүй болчихлоо хэмээн сэтгэж гэмт үйлдэл хийх нь төдийлөн үр дүнгүй байх болов уу.

Тагнуулын ерөнхий газар

Цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдаалахыг завджээ
Цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдаалахыг завджээ
 
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​