Өнөөдөр буюу 4-р сарын 6-ны өдрийн байдлаар COVID 19 вирусын халдвар дэлхийн 211 улс оронд бүртгэгдсэн. Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 14 тохиолдол илэрснээс хоёр иргэн эдгэж сувилалд байгаа бол бусад нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл 4-р сарын 6-ны өдрийн 11 цагийн байдлаар сүүлд бүртгэгдсэн Турк 2 иргэний ойрын хавьтал болох 12 хүнээс лабораторийн шинжилгээ авахад 1 иргэнээс коронавирусын халдвар илэрч Монгол улсын халдварын нийт тоо 15 боллоо. Тухайн иргэний биеийн байдал тогтвортой байгаа буюу шинж тэмдэггүй хэлбэрийн тохиолдол хэмээн мэдээлж байна.
Шуурхай.мн