Д.СУМЪЯАБАЗАР: МАНАЙ УЛСЫН ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ГОЛ КОНЦЕСС НЬ УУЛ УУРХАЙН САЛБАРААС САЛААЛЖ ЯВАХ УЧИРТАЙ


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Үндэсний геологийн алба Засгийн газар, УИХ-аар орж батлагдлаа. Ач холбогдлын тухайд салбарын сайдын дүгнэлтийг сонсмоор байна?

-Монгол Улсад Ардын хувьсгал ялсан цагаас хойш уул уурхайн салбарыг хөгжүүлэх гэж хүчин чармайлт гаргасаар ирсэн байдаг. 1939 онд Үндэсний Геологийн алба үүсгэн байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн онд бид түүхт 80 жилийн ойгоо олон бүтээлч ажлуудаар тэмдэглэн өнгөрөөсөн. 1939-1990 оны хооронд Үндэсний Геологийн алба улс орныхоо эрдэс баялгийн салбартаа тэргүүлэх хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулах,чиглэлийн боловсон хүчний бодлогоо чамбайруулах ажлыг хийсээр байсан түүхтэй.

Түүний ч хүчинд олон боловсон хүчин бэлтгэгдэж дэлхийд хүрсэн томоохон мэргэжлийн эрдэмтэд, мэргэжлийн багтай болж геологийн албаар дамжуулж манай улсын хөгжилд түлхэц болсон томоохон алхмууд хийгдэж ирсэн байдаг. Гэвч 1990-ээд онд энэхүү том албыг татан буулгасан байгаа юм. Үндэсний геологийн албыг яагаад дахин байгуулах болов, одоо үнэхээр шаардлагатай юу гэж хүмүүс эргэлзэж асуудаг.

Үндэсний геологийн алба нь өөрөө улсын хөгжлийн оновчтой, зөв хурдасгуур байдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын цөм хэсэг болсон байгууллага гэж хэлж болно. Геологийн албыг татан буулгаж хараа хяналтыг сулруулснаараа 1990-ээд оны эхэн үеэс эхлээд нийт 30 жилийн хугацаанд 17 мянга гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг.

Тэр хугацаанаас хойш цуцлагдсан, буцаад хураагдсан гээд их олон шат дамжлага дамжиж төрд буцсан, гар дээрээс наймаалцсан гэх мэт байдлаар явж ирсэн байдаг. Үүнээс үүдэж иргэдийн дунд лицензийн наймаа гэсэн яриа гарсан. Энэ замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс Үндэсний геологийн албыг дахин байгуулахаар УИХ шийдвэрээ гаргалаа.

-Тусгай зөвшөөрлийн болон газрын хэвлийн судалгаа нэгдсэн зохион байгуулалтад орж цэгцэрнэ гэж ойлгож болох нь тийм үү?

-Тийм ээ. Манай геологийн салбарынхан, эрдэмтэд, ахмадууд түүхэн гавьяатай үйл хэргүүдийг хийж ирсэн гэдгийг онцлох ёстой. Ер нь Монгол Улсын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар дүн шинжилгээтэй эдийн засгийн тооцоо судалгаа хийгдэж ирсэн. Үүнийг бид цаашдаа шинжлэх ухаанч байдлаар олон улсын түвшинд гаргая, хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдалтай холбож геологийн хайгуулын ажлыг геофизик, геохимийн оновчтой чиглэлд заавал судалгаа хийх ёстой.

Мөн дээрээс нь дэд бүтэц, барилга хот байгуулалтын төлөвлөлттэй холбож хөрсний судалгааг заавал хийх ёстой. Томоохон бүтээн байгуулалтыг хийе гэхэд л ер нь үйлдвэр технологийн шаардлагад нийцсэн газрын судалгаанууд заавал хийгдсэн байх ёстой. Газар хөдлөлийн өндөр бүсэд байдаг дээрээс нь усны хайгуул, газрын хөрсний бүтцийг нарийвчилж нээн үүн дээрээ судалгааг зөв хийж ирээдүйн хот төлөвлөлтүүдийг, ирээдүйн бүтээн байгуулалтуудыг, ирээдүйн үйлдвэрлэлийн хөгжлийг ч гэсэн бид давхар давхар системтэй нэгдсэн зохион байгуулалтад оруулж цаашдаа явах ёстой гэдэг гол зарчим дээр суурилж энэ бодлого гарсан гэж бодож байгаа.

-Замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хумьж чадаж байна уу?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед өнгөрсөн 27 жилийн замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг эмх цэгцэнд нь оруулж, шаардлагад нийцсэн байдлаар бид цаашдаа үйл ажиллагаагаа нэлээн эрчимжүүлж өндөржүүлсэн байдлаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ер нь энэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө эрс багассан байгаа. Энэ нь юутай холбоотой юм гэхлээр шууд өргөдлөөр авдаггүй, сонгон шалгаруулах тэр дүрэм журмын хүрээнд тодорхой хэмжээнд дэнчингийн хөрөнгө санхүүгээ тавьж эрсдэлээ гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд өөрсдөө хүлээж ирдэг тогтолцоо руу оруулсантай холбоотой.

Улсын төсвийн орлогын тодорхой хэсгийг ч бүрдүүлж байгаа. “Хариуцлагатай уул уурхай” гэдэг ойлголтыг төлөвшүүлэхээр өнгөрсөн хугацаанд чармайн ажиллалаа. Уурхайн нөхөн сэргээлт хийдэггүй, орон нутагтайгаа хамтарч ажилладаггүй, байгаль орчны эко систем буюу экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулсан, тодорхой хэмжээнд олборлолтоо явуулчихаад эргээд хариуцлага хүлээхгүй зугтаадаг гэх мэт замбараагүй байдлыг цэгцэлж эхэлсэн.

Нөгөө талаасаа төрийн мэдэлд байгаа баялаг нь тодорхой болсон тусгай зөвшөөрлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байна. Төр ч гэсэн өөрөө сонгон шалгаруулалт зарлаж гадаад болон дотоодын шаардлагад нийцсэн санхүү болон хүний нөөц, техник технологийн хувьд стандартын дагуу ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийг шалгаруулснаар цаашдаа хариуцлагагүй уул уурхай хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг эмх цэгцэнд нь оруулна .

-Уул уурхайн салбараас манай улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийн тухайд та ямар бодолтой байна?

-Уул уурхайн салбар маань манай улсын эдийн засгийн гол суурь багануудын нэг мөн. Хамгийн гол цөм нь гэсэн үг. Иймээс хариуцлагатай, хариуцлагагүй гэдэг бодит нөхцөл байдлаараа ангилах ёстой болчихоод байгаа юм. Хариуцлагатай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит компаниуд байна. Сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бий. Үүнийг би салбарын сайдын хувьд хэлэх ёстой. Манай салбар сайнтай муутай, хар цагаантай явж байгаа.

Хөрөнгө оруулалтынхаа эрх зүйн орчинг өшөө жоохон чангаруулаад гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулах шаардлагатай. Манай салбар 24 цагт л Монгол Улсын төсөвт 8.1 тэрбум төгрөгийн бодит орлого оруулдаг гэдэг тооцоолол байдаг. Уул уурхай хүнд үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн 72 хувь, экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэдгийг сар болгоны “Ил тод-хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал дээр байнга хэлдэг. Уул уурхайн салбараас хамааралтай шууд болон шууд бус дам нөлөөллөөр оруулж ирж байгаа нийт валютын урсгал бараг долоон тэрбум долларт хүрч байгаа. Энэ хэмжээний валютын урсгалыг оруулж байгаа салбар учраас бид яаралтай цэгцэлж илүү их хөрөнгө оруулалтыг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж хамтын байдлаар цаашдаа ажиллаж Улсын эдийн засгийг тэтгэх ёстой.

Үүний ард нийгэм, боловсрол, эрүүл мэнд, төрийн албан хаагчид, төрийн захиргааны байгууллагуудын тэтгэвэр, тэтгэмж цалин гээд маш олон салбар усны ундарга мэт тэтгэж байгаасай гэж боддог.

-Энэ бүхний ард гадаадын том хэмжээний хөрөнгө оруулалт оруулах асуудал зайлшгүй сөхөгдөнө?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын салшгүй нэг хэсэг бол гадаадын хөрөнгө оруулалт. Иймээс л би гадны хөрөнгө оруулагчдад манай салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой, итгэл төрүүлсэн, урт настай, найдвартай байх талаасаа ажилласаар ирсэн. Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбар гэдэг бол хамгийн их хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж бусад салбаруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад гол багана болсон салбар. Эрдэс баялгийн салбараас сүүлийн дөрвөн жилд нийтдээ татвар хураамж хэлбэрээр найман их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Манай Улсын цаашдын хөгжлийн гол концессууд уул уурхайн салбараас салаалж явах ёстой. Энэ салбар дээр суурилж цаашдын аль ч улс төрийн хүчин засгийн эрх барьсан, аль ч Засгийн газар байсан энэ салбарыг л бид эхлээд эмх цэгцэнд нь оруулаад хариуцлагажуулаад хамтарсан байдлаар хамтын бүтээмж байдлаар нийт Монгол Улсын иргэдийнхээ энэ эрх ашигт нийцүүлсэн байдлаар улсын хөгжил хөрөнгө оруулалт татах байдлаар цаашдаа явах ёстой гэж бодож байгаа.

-Төрөөс олгосон Таван толгойн ордын 1072 хувьцаанаасаа ногдол ашиг авахаар болж байна. Энэ талаар төрөл бүрийн мэдээллийн урсгал явж байна?

-Иргэддээ 1072 ширхэг хувьцааг хувьцаа буюу “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн аж ахуй нэгж, иргэдтэй нийлээд 20 хувийг төрөөс хувьцаа хэлбэрээр олгосон байдаг. Энэ 10 жилийн хугацаанд ялангуяа Таван толгой улс төрийн янз бүрийн саад бэрхшээл, дардан бус замуудыг туулж ирсэн түүхтэй байдаг. Таван толгой өөрөө яагаад гэхлээр улсын эдийн засагт голлох жин дарах цаашлаад гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө санхүүгийн эх үүсвэр татах боломжтой гэдэг үүднээс тойрсон улстөржилт байнга явдаг. Үүнийг манай ард иргэд бүгдээрээ мэдэж байгаа. Өнөөдөр жишээ нь мега төсөл буюу том хэмжээний төслүүдийг аль болох улстөржүүлэхгүйгээр аль болох эдийн засагт эрүүл байдлаар хөрөнгө мөнгө татан төвлөрүүлэх энэ ажлыг ер нь Засгийн газар болгон бодож үүнийг хийж бүтээхийн төлөө бүгдээрээ чармайж ирсэн.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг бас энэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрийн бодлогын иж бүрэн баримтууд үе шаттайгаар гарч эхэлсэн байдаг. 2018-2027 оны бичиг баримт дээр ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд тус тусад нь гарсан. Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож байгаа газрын тосыг боловсруулах төрийн өмчит үйлдвэрийг ашиглалтад оруулах гээд бодлогын бичиг баримтууд болон холбогдох засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Энийг бид нар цааш нь авч явах хийх нь улсын Онц стратегийн салбар юм гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас энэ Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тодорхой заасан энэ ажлыг бид нар үргэлжлүүлээд бид нар бүтээн байгуулалтаа хийгээд явж байгаа. Ер нь эдийн засаг болон санхүүд үзүүлж байгаа энэ эффект буюу нөлөөлөл нь манай улс өмнөд хөрштэйгөө эдийн засгийн чиглэлээр импортоор бараг 90 орчим хувь хамааралтай. Нефт бүтээгдэхүүнээ бид нар Оросын талаас 100 хувь хараат шатахуунаа импортоор авч байгаа. Тийм учраас газрын тосны салбарт эргэлдэж байгаа мөнгөн дүнг бензин шатахууны хараат байдлыг зохицуулах зохицуулалт нь өөрөө газрын тос боловсруулах үйлдвэр юм. Ер нь улс орон ямар чиглэлээр ямар ч салбартаа бид нар өнөөдөр боловсруулах үйлдвэрийг үр дүнтэй өндөр сайн зохион байгуулж аль болох л олон үйлдвэрийг барьж ажлын байр бий болгож нэмүү өртөг шингээх ёстой. Аль болох Монгол Улсдаа валютын урсгалыг улсдаа тогтоох буюу нөөцийг нэмэгдүүлэх энэ тал дээр бид нар бүгдээрээ хүч гаргаж хамтын байдлаар ажиллах ёстой. Энд Ерөнхийлөгчийн чиг үүргийн институци дээрээс нь хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх засаглал хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр байгуулж байгаа дээд байгууллага УИХ энэ гурван байгууллагын гол үндэс нь ерөөсөө энэ стратегийн салбар Монгол Улсын валютын нөөцийг улсдаа нөөцөлж цаашлаад нөөцөө нэмэгдүүлэх энэ чиглэл рүү улсын хөгжлийн бодлого улсын мөнгөний бодлого улсын цаашдын стратегийн бодлого явах ёстой. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод 2024 онд үйл ажиллагаануудаа хэвийн хангаад эхлэхийн бол бид нар гадагшаа урсаж байгаа тэрбум долларын валютын урсгалыг үе шаттайгаар улсдаа нөөцөлж үлдээх жишээ нь 30 хувь, 40 хувь, 30 хувь гэдэг байдлаар зохицуулах. Цаашдаа тодорхой хугацаанд гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг Монгол Улсдаа Монгол Улсын валютын нөөцөд үлдээх ёстой. Энэ нь цэвэр төв банкны мөнгөний бодлого дээр суурилж явах ёстой гэж бодож байгаа. Энэ чиглэл рүү УУХҮ-ийн салбар тэр дундаа газрын тосны салбарын бодлого чиглэл үйл ажиллагаагаа хандуулаад явах ёстой гэж бодож байгаа. Бид нараас шалтгаалах Монгол талын хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд хийгдэх бүх дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийсэн.

Одоо газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ эхний шав тавих бүх үйлдвэрийн техник технологийн ажлууд техникээ сонгох гээд маш олон үе шаттай процесс хийгдэж байгаа. Энэ ажлууд таван сараас эхлээд хийгдээд эхэлнэ.

Тэгэхээр бид нар дөрвөн жилийн хугацаандаа буюу 2024 онд түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр ажиллаж байна. Монгол Улс 2024 онд үйлдвэрээ хүлээж авна гэж бодох ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [202.9.46.55] · 2020/05/25

    За ярилцлагыг уншлаа Яахав дээ. Энэ зэргийн юм ярих. Ер нь төрийн бодлого гэдэг бол улс орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн ардынхаа амьдралын түвшинг дээшлүүлж, хөгжлийг жигдрүүлэх л чухал.(Одоо бол хуучин хэдэн цахилгаан станцаа өргөтгөх, Дархан, Эрдэнэт, улаанбаатарт л үйлдвэр барьж шацалдан түгжирч, бөөгнөрөл үүслээш дээ.) Иймээс эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгууралсан бүсүүд болон бүс дундын уул уурхайн олборлох, боловсруулах цогцолборууд аль бүсэд ямар төрлийн байх, түүнийг дагасан хүнс ,ХАА, хөнгөн үйлдвэрүүд гээд шинэ шинэ ажлын байрууд бий болгох, дэд бүтэц гээд цогцоор нь харж л бусад яамдтай маш нягт хамтран ажиллах нь төрийн хүний өргөн цар хүрээнд бодож боловсруулах асуудал байх. Одоогийн нэг дутагдал яам бүр өөр, өөрийн мөр хөөсөн хорондоо уялдаа сул ажиллаад байх шиг. Хүн хархад санал аваад л сүрхий. Бичиг шидэлцээд л хариу бичээд л... Яг тулаад үзвэл хэт хөнгөн өөрийсөг бус хандлага ажиглагдаад байх юм.Нөгөө талаар уул уурхайг өөр өнцгөөс харж, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлийг багасгах хэт жижиг уурхайг хаах хүртэл жаахан чанга эмх цэгцэд оруулмаар байна. Цөөн тооны орчин үеийн шинжлэх ухааны ололтыг шингээсэн техник технологи бүхий том хүч чадлын цөөхөн уул уурхайн үйлдвэрлэлтэй болох хөгжлийн стоатегийг барьж ажиллахыг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт. хөрсний өөрөө нөхөн сэргэх чадвар улам бүр муудаж байгаатай холбохоос өөр аргагүй л болно доо.


  • бэлчээр · [103.212.119.233] · 2020/05/23

    энд тэндгүй лиценз тарааж, ухаж төнхөөд ард түмэн амьдрал нь дээшилсэнгүй, харин амар тайван амьдрах нь одоогоор чухал байгаа тул цөөн хэдэн том уурхайгаа зөв ашиглаж, бусдыг бэлчээрт үлдээж больсон нь дээр дээ. Баахан хятад эзэнтэй жижиг уурхайнууд малчдыг түйвээгээд байгаа байх.


  • иргэн · [202.9.46.53] · 2020/04/23

    уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг эргэн харж, уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийг одоогийнхоос арай өөр өнцгөөс харахыг дэлхийн цаг агаарын дулаарал цөлжилт, орон нутгийн иргэд малчдын тэмцэл харуулж байна. Уул уурхайн хөгжлийг бүс нутгийн ард иргэдэд хүртээмжтэй улсынхаа нутаг дэвсгэрийн жигд хөгжлийг хангасан,боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргахад чигэлсэн бодлогоор л хөгжмөөр санагдана. Тэрнээс чулуутай хольж аль чанар сйтай нүүрсийг хямд борлуулж хэдэн амдоллор болгсноо их том ажил, сайн ажиллаж байна гэхэд хэцүү шүү дээ. Эцэст нь мэргэжил, мэрэгшилээрээ хамт олондоо танигдсан шилдэг иенежерүүд энэ салбарын сайд, дэд сайд, ТНБ байсан цагт хөгжил шинжлэх ухааанч, амьдралын бодит хөрсөн дээр буусан цэгцтэй болж чадна. уул уурхайг цөөн тооны томхон боловсруулах үйлдвэртэйгээр хөгжүүлж, геологийн судалгаа, эрэл үнэлгээний ажлын эрч далайцыг нэмэдүүлэх хэрэгтэй байна. Олон тооны бүтээмж багатай уурхайнуудыг цаашид цөөлөх шаардлага өнөөгийн дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт манай эмзэг хөрс шороонд хэрхэн нөлөөлж буй нь харуулсаар байнадоо.


  • дондог · [192.82.78.207] · 2020/04/18

    Тоног төхөөрөмжөө сонгохдоо хуучин ашиглаж байгаад буурай оронд зүлгэж будаж байгаад өгч байсан хятадын туршлагыг хэрэглэхээс их болгоомжлох хэрэгтэйг анхаарахуулж байна Буруу бүү ойлгоорой Ерээд онд ийм хэрэг гарч байсныг санаж байгаа учраас хэлж байна Энэтхэг улс яаж хандахыг бүү мэд ямар хятад бишТэхдээ л болгоомж илүүдэхгүй шүү Дахин дахин уучлалт хүсье


  • Зочин · [150.129.141.85] · 2020/04/08

    Манайханы гадаад хэлний мэдлэг 0. Гэсэн хэрнээ өөрийгөө мундаг хүн болгож харуулах гэж аль болох олон гадаад үг хэрэглэхийг оролддог, хөөрхийс. Баярцогт иймэрхүү хэлбэрдсэн зүйлээр тэргүүн эгнээнд бичигдэх байх. Энэ мангар монгол хэлээ ч гүйцэд мэдэхгүй байж. Бас хүн дуурайж бас тэнгээ харуулж дээ...


  • Зочин · [202.131.239.170] · 2020/04/08

    Ер нь чи юугаа мэддэг юм бөхөө сонирхоод яв Баянзүрх дүүрэгт нэр дэвшлүү балай юм сүхбаатар дүүрэг дэвшивэл дэвшиж харагдаач


  • зорио · [103.57.94.166] · 2020/04/08

    концесс консепц хоёроо ялгачихаад гадаад үг хэрэглээ


  • зорио · [103.57.94.166] · 2020/04/08

    бөх нь бөхөө хий Гол яамны сайдыг тэнэг юмаар тавьчихаад үйлээ үзэж үсээн зулгааж байна даа Ах дүүсээрээ 3 өөр намд орчихоод улсаа хөгжүүлэх тухай худлаа хуцаад яах вэ


  • Үнэн · [202.9.47.16] · 2020/04/08

    Хөгжлийн гол консепц гэж хэлэх ёстой байтал концесс гээд буруу хэлжээ. Бөх хүн болохоор жаахан тэнэг юм аа. Үгнийхээ утгыг мэдэхгүй байж гадаад үг хэлж чамирхах гээд байх юм.


  • Зочин · [202.21.108.202] · 2020/04/07

    Уул уурхай, геологийн салбар уналтанд орж дууссан. Нүүрс гаргаж мөнгө олж байгаагаа хөгжиж байна гэж бодоод байвал эндүүрэл шүү. Мэргэжлийн хүн сайд хийх ёстой шүү.