Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм. Тодруулбал,
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдана.
Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх аж.