fbpx Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та хариуцлагаа хүлээж огцорно уу!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 28 секунд

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та хариуцлагаа хүлээж огцорно уу!!!

   Засгийн газарт бул хар чулуу болсон бүтэлгүй сайд нэг бус бий. Тэдний дотроос шударга ёсны зарчмын шалгуураар нэн даруй огцрох болзол хангасан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та мөнөөс мөн. Иймд:

1. Өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн таны амлалт өдгөө хий хоосон цуурай мэт болов. Та 2012-2016 оны АН болон Шударга ёс эвслийн Засгийн газрыг ёстой бахаа ханатал шүүмжлэхдээ “Хэмжээлшгүй их өр тавьсныг нь би л мундагаараа бараг хувиасаа төлж барагдуулж байна” гэх маягаар хэвлэлд эх адаггүй баахан ярилцлага өгч өөрийгөө рекламдаж байсныг  хүмүүс бэлхнээ санаж байгаа. Гэтэл 2016 оноос хойш өнөөдөртэй золгоход Засгийн газрын төлөх өр 2.3 дахин нэмэгдээд байна. Үүнийг ам.доллар, төгрөгийн харьцуулалтаар авч үзвэл Засгийн газрын төлөх өр 7.9 тэрбум ам.доллар буюу  өнөөгийн ханшаар 22.1 их наяд  төгрөг болжээ. Энэ нь Монгол улсын нэг иргэнд 6.7 сая төгрөг ноогдож байна гэсэн үг. Тэгэхээр таны өр нэмэгдүүлэхгүй гэсэн гоё амлалт хайчсан бэ? Үүний төлөө Та зайлшгүй хариуцлага хүлээх ёстой бус уу?!

2. Зөвхөн сүүлийн гурван жилд буюу 2017-2020 оны хооронд төгрөгийн ханш 40 гаруй хувиар унажээ. Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний үнэ үүнээс илүү нэмэгдэж өнөөдөр Монгол улсын гурван хүний нэг нь ядуурлын байдалд ороод байна. Үүний нэг гол шалтгаан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутолгой компанийн орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийн төслийг та ганцаараа жадлан эсэргүүцэж буцаасан явдал байлаа. Таны ийм хорлонтой үйлдлийн улмаас гадаад валютын орлого буурч, худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсээр байна. Түүнчлэн таны ахалдаг Санхүүгийн Зөвлөл, мөн Монгол банк нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд түүхэнд байгаагүй их хэмжээтэй, тодруулбал, нийтдээ 10 их наяд төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь төгрөгийн ханшийн уналтыг тийнхүү огцом унахад хүргэсэн юм. Таны санаатай гэмээр ийм харалган алдааг хатуухан хэлэхэд эдийн засгийн аллагын хэлбэр гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болов уу. Ингэж та УИХ-д өргөсөн тангарагаасаа няцаж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг улам унагах замаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, илт хохироосон тул хариуцлагаа ухамсарлан огцрох ёстой. 

3. Та 2020 оны улсын төсвийн хуулийг УИХ-д өргөн барьж батлуулахдаа Монгол улс, нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашигт огт нийцэхгүй хуулийг батлуулсан байна. Тэгэхдээ тодорхой бус шалтгаанаар улсын төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлуулж, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн орон зайг хумиж, хясан боогдуулжээ.  Мөн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсвийг 2019 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн зэргээс харахад 2020 оны улсын төсөв нь Монгол улсын эрх ашгийн төлөө бус зөвхөн УИХ дахь МАН-ын 64 гишүүнийг сонгуульд ялуулахад зориулсан  төсөв болсон байна. Эдгээрээс жишээлэхэд, сум, багийн засаг дарга нарын албан конторын барилга барих гэх мэт хэрэгцээ шаардлага багатай зүйлд  57 тэрбум төгрөг суулгаж өгсөн зэргийг хэвлэлүүд шүүмжилж байгаа. Мөн танай Засгийн газар короно вирусын эсрэг арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг гаргана гэсэн атал харин та  2020 оны тийм үрэлгэн төсөвт тодотгол хийхгүй гэж олон удаа мэдэгдэж, мэлзэж байна. Тэгвэл тэрхүү 5.1 их наяд төгрөг чинь 2020 оны улсын төсвийн орлогын 40 гаруй хувьтай тэнцэж байгаа шүү дээ. Ийм байхад төсөвт тодотгол хийхгүй гээд улайраад байгаа нь сонгуулийн зардлын хууль бус санхүүжилт хийхээр зэхэж байна гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Таны дээрх бүх санаатай, санаандгүй бусармаг үйлдлүүд чинь Монгол улс, нийт ард иргэдийн эрх ашигт огт нийцэхгүй бөгөөд дан ганц МАН-ын 2020 оны сонгуульд зориулагдсан санхүүгийн схем буюу бусдын эрх ашигт үйлчилсэн хэлбэр гэж үзэхээс аргагүй тул холбогдох хуульд заасны дагуу Та хариуцлага хүлээж, Сангийн сайдаас огцрох өргөдлөө нэн яаралтай өгч шийдвэрлүүлнэ үү.

Б.Отгонбаяр   

Шуурхай.мн

Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?
Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​