Д.ОДБАЯР БА Ж.БЯМБАДОРЖ


ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын улсын хуулийн байгууллагад шалгагдаж байв.   Хүний эрхийг тэргүүн зэрэгт тавьдаг тус улсаас Д.Одбаярт долоон сая вонын торгууль ногдуулсан билээ.  Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, нөгөө талаас гомдлоо татсан учраас хэргийг хаасан байдаг.   Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хуулийн байгууллагын өмнө хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээв.  Харин тэр Монголын ард түмэн, төр засаг, хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээгээгүй, уучлалт ч гуйгаагүй.   БНСУ-ын хуулийн байгууллагад ярьж байсан зүйл нь Монголдоо ирсний дараа эрс өөрчлөгдөв.  “Намайг хэлмэгдүүлсэн” мэтээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, баатар мэт аашилсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн даргаасаа чөлөөлөгдсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдсэн юм.  Уг нь бол онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн Цэцийн дарга Д.Одбаярт Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрхийг хамгаалагч байгууллагад үлдэх ёс зүй байхгүй.  Нөгөө талаар Д.Одбаярыг хамгаалж үлдээснээр Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд улам л шороотой хутгалдсан байдаг юм.

Тэгвэл үүнтэй үйлдлээрээ биш ч үйл явцаараа адил төстэй байж болох дахин нэг даргын асуудал нийгэмд өрнөж байна. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдаа нарын утсаар ярьсан бичлэг ил болов. Тус бичлэгт Ж.Бямбадорж “Би өдөр бүр нэг хүнтэй ажиллах боломж байхгүй. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг ярьж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ” гэжээ.  Жирийн нэг байгууллага биш Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангаж, олон улсад төлөөлдөг байгууллагын дарга нь иргэдээ “гөлөг” хэмээн нэрлэж байгааг сонсох гунигтай байв.  Үүнээс  шалтгаалан ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржид хариуцлага хүлээлгэх асуудал төр засгийн хэмжээнд биш гэхэд нийгэмд яригдаж эхэлсэн нь үнэн.  Гэтэл өчигдөр  Ж.Бямбадорж энэ талаараа тайлбар өгсөн.  Ингэхдээ “Гөлөг гэж ярьсан хэсэг бий. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Би Г.Загдаад “Бусадтай хүнлэг харилц” гэж хэлээд болохгүй байхаар нь “Зөөлөн харилц, хүн гөлгийг өхөөрддөг шүү дээ гэсэн” тайлбар хэлж байна.   Ж.Бямбадорж дарга Д.Одбаярын нэгэн адил арьсаа хамгаалаад эхэлсэн. Муугаар бодоход ХЭҮК-ын даргын ажлаа өгдөг юм аа гэхэд  ХЭҮК-ын гишүүнээр үлдэнэ л гэж зүтгэх байх даа, өмнөх жишгээр бол...
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • шударга иргэн · [202.21.96.34] · 2020/05/04

    ичээч ээ . эр хүн шиг үнэнээ хүлээхгүй . эргүү амьтад хуурч байгаам байх даа . өхөөрдсөн ч гэх шиг , хэлмэгдүүлсэн ч гэх шиг яаж ийм болдог байна аа .


  • zochin · [43.228.129.119] · 2020/04/20

    Монгол улсын нэр хүндийг Дэлхийд гутаасан бөгс Одбаяр ажлаа өгөөд ард түмэнээс уучлал гуйгаачээ. Яасан ичдэггүй ширлэсэн нүүр вэ. Төр ёс зүйтэй , зарчимтай хүмүүсээс бүрдсэн бх хэрэгтэй. Ийм хаацайлсан үйлдэл төрийг Монгол улсыг олон улсад нэр нүүргүй болгож бна.


  • Ард · [202.72.245.122] · 2020/04/16

    МАН АН-аас хэзээ ч шударга ёс хүлээх хэрэггүй. Тэд бүгд толгойноосоо эхлээд өтчихсөн. Тэдэнд сонгуульд ялах, ард түмнийг хууран мэхлэх, төрд гарч идэж уухаас өөр Монголоо хөгжүүлэх, ард түмнээ баян чинээлэг болгох ямар ч сонирхол байхгүй. МАН-ын удирдлага үнэхээр аман дээрээ шударга, эх оронч зүйл яриад байгаа шигээ зарчимч байсан бол 60 тэрбум, ЖДҮ-чидээ аль эрт хариуцлага тооцчих байсан.


  • Монгол хүн · [202.179.24.87] · 2020/04/16

    Энэ бямба доржоос болж Элбэгдоржийн цэргүүд Зоригийг хөнөөсөн хэрэгт энгийн номхон ардын хүүхдүүдийг эрүүдэн шүүж, гөлөг болгосон байна. Яг л Элбэгдорж шиг аргалах гэж оролдов. Эрүү шүүлтийн талаар хүний нрхийн комисст хангалттай мэдээлэл очсоор байхад нэг нутгийн Элбэгдоржийн булхайг энэ хулгайч нуун дарагдуулж байсанг нь ил болж байгаа шүү дээ. Түүнийг гөлөг шиг яллах хэрэгтэй.


  • ALBAKER · [77.81.167.242] · 2020/04/14

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)


  • бодлын хулгайч · [66.181.167.53] · 2020/04/14

    ЯВАХ ЦАГ БОЛЛОО ХОНГОР МИНЬ....ГЭДЭГ ДУУНЫ ШҮЛЭГ ШИГ. БЯМБАДОРЖ Ч БУЛГАН СҮҮЛТЭЙ ДЭЭ. АРААСАА ӨГЗӨГ ОДБАЯР, АТАМАН АВГАЙ ОЮУНЧИМЭГ, МЭНГЭТ НЯМДОРЖ, САВСАГ УЛААН, ЗАНТГАР ЭНХТҮВШИН ГЭЭД НӨГӨӨДҮҮЛЭЭ АВААД ЯВНА ДАА. ЕРӨӨЛӨӨР БОЛОГ...........


  • Зочин · [192.82.73.237] · 2020/04/14

    ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС-ын тэргүүн Монголын нийт ард түмний эрх ашгийг хамгаалах, хүний эрх зөрчигдсөн аливаа бусармаг үйлдлийг таслан зогсоох, хүн төвтэй нийгмийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө л ажиллах үүрэгтэй байх.Гэтэл ГӨЛӨГ, ГӨЛӨГНҮҮДЭЭ гээд алхаж байж ч арай болмооргүй баймаар... Энэ эрхэмийн хэлснээр бол бид нар бүгдээрээ ХӨӨРХӨН ГӨЛӨГНҮҮД юм байна. Одоо болсон гэж үзвэл АЖЛАА САНАЛААРАА ӨГӨХ нэг сонгодог хувилбар байна


  • Иргэн · [103.212.117.185] · 2020/04/14

    Ийм эргүү лалруудыг таарсан газраа өндөг шидэх хэрэгтэй эргүү лалрууд


  • Хүмүүсийг доромжилж байгаа, өхөөрдөх хоёрыг ялгахгүй ярьдаг хүн яаж хүний эрх хамгаалах болж байнаа. Энэ Хятад өвгөн одоо төрөөс зайлах цаг нь иржээ. Харах царайны хятад царайтай энэ өвгөнийг зайлуул.


  • ЗОЧИН · [124.158.95.14] · 2020/04/14

    ЗӨНӨГЛӨСӨН БАЛИАР БУЛЬДОГ ӨВГӨН АЖЛАА ҮГ ДУУГҮЙ ӨГӨӨЧ??? ЯАЖ Ч БАЙЛАА ГЭСЭН ХҮНИЙГ ЭРХИЙГ ХАМГААЛАХ КОМИССЫН ДАРГА НЬ ХҮНИЙГ ГӨЛӨГТЭЙ ЗҮЙРЛЭЖ ЯАЖ БОЛНОО??? ЁСТОЙ ЭРҮҮЛ УХААН САНААНД БАГТАМГҮЙ ЮМ??? НААД ГӨЛӨГНИЙ ЧИНЬ УХААН САНАА САМУУРЧИХСАН ЮМ БИШ ҮҮ??? БИЧЛЭГ, ЯРИАГ НЬ БУЦААГААД ӨӨРТ НЬ СОНСУУЛААЧ, ӨХӨӨРДСӨН ЯРИА БАЙНА УУ??? ДОРОМЖИЛСОН ЯРИА БАЙНА УУ? ГЭДГЭЭ ӨӨРӨӨ Ч ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???