Улс төрд донтсон О.Магнай ард түмнийг хувьсгалд уриаллаа


Тэрбээр өөрийн өдүүлсэн таван хүний амь насыг эрсдүүлсэн үйл явцыг монголын түүхэнд үлдээсэн том сургамж хэмээн тоомжиргүй өгүүллээ.

NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон О.Магнай шилдэг попчин болсоноо зарлалаа. Иргэний хөдөлгөөний намаа АН-д даатгаж, албан тушаалын бялуу хүртсэн тэрбээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ор суурийг залгах “попчин” гэдэг орон зайг эзэгнэх нэгэн бололтой.

Бослогочин О.Магнай 2008 оны 7 дугаар сарын 1-ний таван хүний эрдэнэт амь эрсэдсэн бослогоо “Монголын түүхэнд үлдээсэн том сургамж” хэмээн тоосон ч шинжгүй мушилзаж сууна.

Мөн нэгэн цагт журмын нөхөр, “зүрхний анд” явсан Ж.Батзандангаа АН-аас өрх тусгаарлахад нь манай нам “поп”-гүй боллоо хэмээн чичилж явсан нэгэн.

Шар өнгөтэй бүчээр ижилсэж, Украйны “улбар шар” хувьсгалыг хийхийг санаархаж явсан андууд эрх ашиг харсан тус тусын зам мөрийг хөөгөөд багагүй хугацаа өнгөрлөө. Хачирхалтай нь тэрбээр поп улстөрч найзынхаа ар нуруунд хутга зоон “АН бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн халхавчлах газар биш”хэмээн яллаад авлаа.

 Энэ мэтчилэн О.Магнай шиг улстөрд донтсон хаана, хэнийг ч юу гэж ярьж, урваж, шарваж хоолоо олж идэж чаддаг чадвартай нэгэн гэдгээ харуулаад зогсохгүй шууд нэвтрүүлгийг далимдуулан ард түмнийг хувьсгалд уриалан дуудаад амжив.

Ирэх сонгуульд АН ялагдвал дахиад тэмцэх ёстой гэх популист санаагаа ч ил тод хэлээд зогсохгүй, сонгууль луйвардуулж болохгүйг ард түмэн ойлгоод тэмцэж, жагсах болно гэдэг үгээр халхавч хийхээ мартсангүй.

Ялангуяа шударга ёсны мэдрэмжтэй ардчилсан сонгогчид хэмээн олон нийтийг хошууруулж согтуу залуусыг уриалж таван хүний амь насыг эрсдүүлсэн үйл явцыг монголын түүхэнд үлдээсэн том сургамж хэмээн тоомжиргүй өгүүлсэн.

Монголын түүхэнд “цуст хар өдөр” хэмээн тэмдэглэгдсэн  2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг хяналтаа алдсан гэдэг үгээр цайруулаад хууль тогтоох түвшинд очвол тухайн үед ял шийтгэл авч байсан хүмүүсийг цагаатгах хуулийг хүртэл гаргана хэмээн пээдийв.

Энэ мэтчилэн “Улаан бал” нэвтрүүлгээр тэрбээр бэлэн ам шалдан гуя гэдгээ харуулж, хүмүүст таалагдах гэж гангараад хэрэгбишдэхээр “зугтаарай” гэдэг зангаа үзэгчдэд таниуллаа.

 

 

эх сурвалж : Populist.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.23.226] · 20 цагийн өмнө

    украйны гитлерийн талын залхаан ццээрлүүлэгч бандерийн үзэл сурлыг өнөө хүртэл залгамжилж ирсэн украйныг олон олигарх хуваан авсан америкийн заавраар ажилладаг неонацист өнгөт хульсгал хийхийг санаархагч даврагчидтай адил харагддаг зорилгогүй дэлхийн хэмжээнд сэтгэж чадахгүй итгэж болохгүй этгээд


  • Зочин · [153.173.26.2] · 2020/05/28

    Энэ дарваанаас 5 хүний амийг нэхэх ёстой шүү!


  • АН-ын гишүүн · [202.179.24.28] · 2020/05/28

    Батзандан бол ч Магнайг бодвол эр хүн шүү. Бид хоёуланг нь мэднээ. Элбэгдоржид баахан юм амалж байж, 7-р сарын 1-ний хэргээс мултарсан шүү дээ. Ханилж явсан нэгийгээ хэзээ ч араас нь хутга шаахад бэлэн нөхөр


  • Зочин · [59.153.112.229] · 2020/05/28

    TSARAITAIGAA ADILHAN BALIAR HOG


  • Зочин · [59.153.112.229] · 2020/05/28

    EEJTEIGEE NIILJ DEEREM HIIDEG ADGIIN SHAAR


  • Зочин · [59.153.112.229] · 2020/05/28

    DEEREMCHIN


  • Зочин · [59.153.112.229] · 2020/05/28

    MUU LUIVARCHIN


  • Зочин · [203.91.115.50] · 2020/05/22

    ДАРВААН ПИЗДА МИНЬ АЛНА ШҮҮ ЧАМАЙГ.


  • бат · [202.126.88.135] · 2020/05/14

    өчнөөн хүмүүсийн амьдралаар тоглочихоод мөрдөнд 3 хоног суугаад сэнсэрчихсэн амьтан Умбг ын үүдэнд хэдэн эмээ нар цуглуулчихсан, аймаар газар бна,би дөнгөж 25 хүр ч бгаа залуу хүн амь өршөө гээд чацга цариалж бснаа мартсан уу


  • Зочин · [202.179.14.18] · 2020/05/08

    2008 оны 7сарын 1 ны үйл явдал бол цэвэр Магнай нарын буруу байдаг хэрэг хийгээд л намын халхавчаар хэргээс мултардаг жишиг тогтоосон шүү." Магнай" бурхан бусдын хэргийг хамгийн зөвөөр хэзээ нэгэн цагт шүүдэг шүү


  • Зочин · [183.177.100.4] · 2020/05/08

    magnai naarandaa zalarch jangaa hurteh ni chamd olziitei


  • ганаа · [103.229.120.189] · 2020/05/05

    бие даагаад гараад ирээрэй. Ажил хийж чадна.


  • aan · [103.14.38.137] · 2020/05/04

    huntei hamaatai too medeeliig ih sain meddeg harin ooriinhoo handib tuslamj ogson hunii too, mongonii hemjeeg ter dorno martdag sonin setgeuitei bolson bna lee


  • OD · [183.177.100.4] · 2020/05/01

    Naad muu darbaanaa elbegdorjtoi ni buudaach,uchnuun xumuusiig uruun tataj baij aluulchixaad odoo yu yariad galzuugiin emnelegiin yum yariad bnaa, Ter Buyan Jagaa bna ...Goridsonii chine garzdoo


  • зочин · [43.228.129.20] · 2020/05/01

    Улаан балын хөтлөгч залуу ёстой тэнэг тэр нэг ундаа өгөх гэж байгаа юм бол тэр ярилцагчийнхаа ширээн дээр нь тавьчихгүй үхэх гэж байгаа юм шиг өөрийнхөө ширээн дээр тавьчихсан ,бас өөрийгөө өндөрт тавьчихсан,өндөр ширээн дээр суучихсан, нөгөө хүнээ доош нь хийж намхан ширээн дээр суулгачихсан ,байгаа байдал нь надад л лав маш муухай харагддаг, ойтойхон хэрсүү,ёс журмаа дээдэлдэг хүн энэ намхан ширээн дээр нь суугаад ярилцлаг хийж ярилцлаганд нь хэзээч орохгүй. Ер нь өөрийгөө өөд нь татсан өрөөл бусдыг хэлбэр агуулгаараа доош нь хийсэн ярилцлага болдог ,ийм ярилцлаганд би л лав хэзээч орохгүй


  • Зочин · [112.199.237.100] · 2020/04/30

    Ene metiin uimeen degdeegchiig shuud hori. Uls tori bish uls ornii daisin bilee


  • Зочин · [202.131.225.214] · 2020/04/30

    АН угаасаа л ялагдана шүү дээ тэнэг юм уу хаашаа юм


  • зочин · [183.177.99.226] · 2020/04/29

    Шодойсамбуу шиг Төрийн далбаа урдаг этгээд бас болоогүй дандаа захиалгат даалгавараар ярилцагч нар луу гаа үг хэлэх болож өгөхгүй турхирдаг хогийг новш


  • Зочин · [66.181.178.118] · 2020/04/28

    Улаан балын хөтлөгч их сонин хшн шүү аль болох хүнийг ниигэмд муухай муу харагдуулах ажил хийдэг муухай залуу.Харин Магнай бол энэ хөтлөгчийн дэргэд томоос том хүн шүү


  • Sejig hurmeer · [202.179.31.252] · 2020/04/28

    Muu zaluu


  • Сайхнаа · [192.82.73.67] · 2020/04/26

    Магнай бол энэ тэнэг юм нийтлээд, зүгээр хүн шүүмжлээд суудаг хүмүүсээс хамаагүй илүү ухаантай залуу. Ажил хариуцаад хийх юм бол хэнээс дутахааргүй сайн ажиллаж чадахаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажилласан хугацаандаа хангалттай харуулсан шүү. Хүний хийсэн сайн зүйлийг битгий мартацгаа монголчууд минь.


  • Иргэн · [192.82.73.67] · 2020/04/26

    Хүний хэлсэн ярьсныг ингэж гуйвуулж болохгүй ш дээ. Монголчууд бие биенээ муулдаг муухай зангаа хаямаар юмаа. 7 сарын 1-ний үйл явдалд сонгууль луйвардаж ард түмний тайван жагсаалыг үймээн самуун болгосон тухайн үеийн эрх баригч нам л буруутай ш дээ.


  • Бор · [66.181.161.53] · 2020/04/24

    Магнай бол мундаг залуу Шудрага өрсөдөөний газрыг богинхон хугацаанд удирдахдаа гар утасны нэгж, захын орох хаалганы хураамж, банкны бэлэн мөнгөний шимтгэл, шатахууны үнийг нэмэхдээ үгсэн хуйвилдаг асуудал гээд ард түмэнд наалдацтай олон ажлыг бид мартаагүй байна Магнайгаас өөр ингэж ажилласан хүн лав өөрийн жилүүдэд гараагүй шүү шудрага залуу их юм хийж чадах хүн Магнайг бүгдээрээ дэмжицгээе


  • Зочин · [202.126.89.16] · 2020/04/22

    Ардчилсан нам үнэхээр явахгүйээ.


  • Зочин · [66.181.179.203] · 2020/04/22

    Дарваан банди хошного


  • зочин · [43.228.129.20] · 2020/04/22

    Энэ новшнуудын хүчээр монголчууд гадаад руу хүссэн үедээ аялдаг болж,хүссэн мэргэжлээ сонгодог болж хүссэн газраа өмчлөн авдаг болж, хүссэн байраа авдаг болж,хүссэн хүнтэйгээ сууж амьдардаг болж, хүссэн машинаа унадаг болж,хүссэн зүйлээ иддэг болж,хүссэн хүнтэйгээ зугаацдаг болж, хүссэн хүнээ доромжилдог болж, хүссэн болгоноо дээрлхэдэг болж, хүссэн ажлаа хийдэг болж, хүсвэл буруу замаар баяждаг болж,, ер нь хүссэн болгоноо хийдэг болжээ. Хэрвээ социализм хэвээрээ байсан бол өнөөдөр яг ардчилсан солонгос шиг бүгд ядуу байх байсан байх, Ер нь юунд нь хонзогноод байдаг юм харинч энэ хүмүүсд үхэн үхтэлээ баярлаж амьдарах ёстой баймаар гэтэл бүх юм буруугаараа эргэчихсэн мэт байх юм.


  • зочин · [66.181.161.61] · 2020/04/22

    ийм новшнуудыг монголчууд таньсан байлгүй дээ хичнээн залуучуудыг шоронд хийлгэж хохироов энэ зүгээр л өнгөрөөд ахиад улс орныг иргэдээ хөлдөө чирэх үйлдэл сэтгээд дарвалзаж эхэллээ хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ манлай батзандантай үгүй болж л таарна энэ боломж монголчуудад бий хүний хийсвэр толгой чанга дуугардаг дарвалздаг амнууд бидэнд хэрэггүй


  • Ardyn Nam mandtugai · [202.179.31.98] · 2020/04/22

    magnai usegtei tugiig ho magnai deere manduulsan ium aa hooo ho Hurelsuh janjin selemee suga tataad 2020 ond yalalt baiguullaa


  • АН-ын гишүүн · [202.179.24.87] · 2020/04/22

    Магнайг яллах болон 5 залууг буудах ажилд хүзүүгүй тарвага 100 буруутай.