Л.Оюун-Эрдэнэ: Цэцийн гишүүд турж үхэх гээд байна уу


ҮХЦ-ээс 1992 оны арванхоёрдугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянана гэж шийдвэрлэсэн.  Тэгвэл өнөөдрийн /04.24/  чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, УИХ хүлээж авахаас татгалзлаа.  Энэ талаар зарим гишүүн байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 
-Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал явж байгаа. Цэцийг ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Өнөөдөр онцгой дэглэм тогтооосон 1991 оны хуулийг хүчингүй болгоод асуудал оруулж ирж байна. Тэнд ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. Төрд тангараг өргөсөн хүмүүс хувийн компанид үйлчилдэгээ больмоор юм. М.Батсуурь тэргүүтэй Захиргааны хэргийн шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийг ТӨҮГ болгосныг цуцлах уулзалт хийж байна. Улсад нэг их наяд татварыг "Эрдэнэт" үйлдвэр төлсөн. УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй. ҮХЦ-ийн гишүүд турж үхэх гээд байна уу, хувийн компаниуд турж үхэх гээд байна уу

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 
-ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Цэрэнбадам гэж хүн юун этгээд вэ.  Ийм хүнийг оролцуулсан чинь зөв юм уу.  Цэц захиалгаар шийдвэр гаргасан байна. Н.Нанзаддорж гэдэг этгээд зорилготой тавигдсан хүн шүү. ТӨХ-нд ажиллаж байсан. ҮХЦ-д захиалгаар томилогдсон. Хуульзүйн байнгын хороо яагаад хүлээж авна гэсэн санал өгсөн бэ. МАН-ын гишүүд ээ, "Эрдэнэт" үйлдвэрийн талаар гаргасан шийдвэрээ мартаагүй биз. Найраанд орсон байна гэж үзэх үү, үүлэн чөлөөний нарыг ашиглах гэж байна гэж үзэх үү гэв. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2020/05/15

    Хүрэлсүхээс давж дуугардаг хэн бэ,нэг л өдөр Хүрэлсүхийн суудлыг авах юм байна.


  • зочин · [43.228.129.20] · 2020/05/15

    Энэ хүн тийм их эрх мэдэлтэй болчихсон юм уу ,үндсэн хуулийн цэцийн гишүүдийг баруун солгойгүй загнадаг хэн бэ, буруу хүнд эрх мэдэл өгвөл юу болдгын жишээг харж болж байна,Одоо ингэж байгаа юм хойшид яах бол хурдхан шиг эрх мэдлээс холдуулахгүй бол ард түмэн улс орон хохирно


  • зочин · [43.228.129.20] · 2020/04/29

    Дагвадорж е-Баттулгыг, Сумъяабазар Хүрэлсүхийг дагадаг, - Херогийн Баатар е-Баттулгыг, дүү Оюунэрлэнэ нь Хүрэлсүхийг дагадаг. энэ юу гэсэн үг вэ гэвэл эдгээр ах дүүс ямарч засаг гарсан бүрэн хамгаалалтанд байна гэсэн үг тэгэхээр эд нар бол маш муу санаатай,дотуур тамиртай,хаана, хэзээ, хэнтэй, ямар үед,хэзээ, ямар хугацаанд,нөхөрлөх бэ гэдгээ нарийн тооцож амьдарч байна гэсэн үг


  • mongol · [122.201.21.159] · 2020/04/27

    Oyun-Erdeniin zov sh dee Erdenet ulsynx baix zuitei Zaxialgaar bichigchid bolio


  • ард · [66.181.161.20] · 2020/04/26

    Энэ мангар банди цэцийн гишүүдийг доромжилдог хэн бэ өөрийгөө хэн гээд бодцын Эрдэнэт үйлдвэрт Нямка Оюунэрдэнэ нар шахаа хийхээ больчино гэхээс боож үхэхнээ


  • Бор · [66.181.161.90] · 2020/04/26

    Эрдэнэтийг саалийн үнээ гэсэн нэршил бий болоод 30 жил болж байна энэ нэрний цаана улс төрчдийн шахааны бизнес явдгийг монголын ард түмэн мэднэ иймд ард түмний өмч гэсэн нэрийн дор улсын өмчөөс хулгай хийдэг улс төрчид байна гэсэн ойлголт байна Хэрвээ эрдэнэтийн 49 хувийг хууль зөрчөөд хулгайлаад аваад ирсэн юм бол бүтэн 4 жил болоход наад нөхдүүдээ шоронд хийхгүй яасан юм бэ худлаа бол хүн хэлмэгдүүлэхээ болих болсон Нямка сайдаа


  • Зочин · [192.82.74.72] · 2020/04/25

    Монгол улсын өмчийг хэдэн луварчид авах гээд шуналтахаа болимоор юм. Худалдаа хөгжлийн банкныхан луйвраа зогсоо.


  • ЗОЧИН · [64.119.27.46] · 2020/04/25

    ХУВИЙН КОМПАНИ МӨНГӨ ЯАЖ ИЙЖ БОСГООД ГАДААД УЛСЫН ӨМЧ БАЙСАН 49%-ИЙГ ХУДАЛДАЖ АВААД МОНГОЛД ОРУУЛЖ ИРЭЭД ЭРДЭНЭТ 100% МУ-ЫН ӨМЧ БОЛСОН, ЭНЭ 49% ХУВИЙН ӨМЧИЙГ НЬ ЭРДЭНЭТИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН НЯМДОРЖ, ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ГЭХ НУСАН БУРАНТАГУУДЫН ЯВУЛЛАГААР ТӨР ДЭЭРЭМДЭЭД БУЛААГААД АВЧИХСАН, ТИЙМЭЭС ҮХЦ ҮҮНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗӨВ,МУ-Д ӨМЧИЙН БҮХ ХЭЛБЭР ЭРХ ТЭГШ ЭРХТЭЙ.