УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргасан. Гэвч өчигдөр гамшгаас хамгаалах дадлага, сургуулийн хүрээнд тогтоосон хөл хорионоос үүдэж тэр очиж чадахгүй гэдгээ илэрхийлээд байсан юм.
Тэрбээр, “Надад буруугүй гэдгээ нотлох боломж олгохгүйгээр шууд яллах дүгнэлт үйлдсэн. Хуульд иргэн хүн тайлбар өгөх, нотлох баримтаа шалгуулах эрхтэй. Надад тэр боломжийг олгоогүй. Ийм учир хууль бус.
Би өмнө нь нэг ч удаа хууль хяналтын байгууллагад хүндрэл, чирэгдэл учруулж байсан удаагүй. Улс төр орсон газар хууль үйлчилдэггүй гэдгийг л өөрийн биеэр үзчихлээ.
Би улс төрөө зургаан сар завсарлалаа. Шударга ёс ингэж гажуудаж байхад би жинхэнэ босох ёстой. Надаас өөр хүн босож чадахгүй. Надад мэдлэг нь байна. Би санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш. Хар багаасаа 20 жил төрд зүтгэлээ.
Хууль үйлчилдэг гэдэгт итгэсэн, ямар гэнэн загнаснаа би өөрөө гайхаж байна” гэлээ.
Шуурхай.мн