fbpx С.Амарсайхан: Нийслэл үнэт цаас гаргаж, иргэдээ орон сууцанд оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 34 секунд

С.Амарсайхан: Нийслэл үнэт цаас гаргаж, иргэдээ орон сууцанд оруулна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Дэлхийн зарим хотууд хорио цээрийн дэглэмээ сулруулж, зарим нь чангатгаж байна. БНСУ-ын Засгийн газар шөнийн цэнгээний газруудынхаа хөл хориог цуцалсан ч халдвар тархсан учраас буцаагаад тодорхойгүй хугацаагаар хаасан.  Та бүхэн мэдэж байгаа, шөнийн цэнгээний газар, караокег нээсэн. Дотооддоо манайх халдвар алдаагүй учраас нээе гэсэн шийдвэрийг гаргасан юм. Гэвч байгууллагууд ариутгал халдваргүйтлийн журмыг мөрдөөгүй, бэлэн биш байсан. Тиймээс буцаагаад хаасан. Бид Сөүл хотод болсон энэ алдааг давтахгүйг хичээж ажиллах ёстой.  

Нийслэлд шинээр анх удаа үнэт цаас гаргах гэж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээлд бэлэн байгаа орон сууцыг НОСК худалдаж авч, иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өгөх гэж байна. Бүх шатны шийдвэрүүдийг гаргасан. Нийслэлийн ипотекийн корпорацийг байгуулахаар ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Оносон, алдсан зүйл их бий. Харин бид өнгөрсөн жилийн есдүгээр сараас иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд оруулж эхэлсэн. 3000 гаруй иргэн ороод байгаа.  Эрэлт хэрэгцээ маш их байгаа. Иргэд барьцаа төлбөр төлөхгүй, санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орох хүсэл их байна. Тиймээс Нийслэлийн ипотекийн корпорацийг байгуулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр айлуудыг орон сууцанд оруулна. 

Улаанбаатар хотын хэмжээнд баригдаад эхэлчихсэн 17788 орон сууц байна. Бүр айл ороход бэлэн 4078 орон сууц байгаа.  Эдгээр орон сууцыг борлуулах, иргэдээ орон сууцанд оруулах чиглэлээр хаана хаанаа ашигтай хувилбарыг боловсруулж байна. Дотоодын барилга, үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээл сэргэх чухал ач холбогдолтой. Тав, зургадугаар сард холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, ажлаа эхлүүлнэ. Энэ мэтээр нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцанд оруулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Энэ бол нийслэлийн том, түүхэн алхам.  Нийслэл өөрийн хөрөнгөөр үнэт цаас гаргах ажил хязгаарлагдмал байсан бол ийнхүү шийдэгдэж байна.

Иргэдийн хамгийн их тавьдаг хүсэлт бол автозамаас зайтай, тасралтгүй үргэлжлэх дугуйн зам хэрэгтэй байна гэх санал.  Тиймээс Таваншараас Саппоро, 10 дугаар хороолол, Саппорогоос Баянбүрд, Гэсэр сүмээс Анкарагийн гудамж, МУБИС-иас Зүүн дөрвөн зам, Офицеруудын ордон, Улиастайн гүүр Налайх зэрэг маршрутаар дугуйн зам тавина. Мөн Яармагийн гүүрнээс Налайхын зам хүртэл урдуураа дугуйн зам тавих төсөл хэрэгжиж эхэлсэн. Жишээ нь Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам бүрэн гэрэлтүүлэгтэй, дундаа амралтын зогсоолтой дугуйн замыг хийж байна. Зургадугаар сар 10 гэхэд энэ 7.2 км зам ашиглалтад орно. Бусад ажлыг 8, 9 дүгээр сард хүлээлгэж өгнө.  

Бусад зам засвар, онгорхой цоорхойг нөхөх ажил үргэлжилж байна. Налайхын замын зарим нэг тоноглол, үлдсэн ажлыг хийх ёстой ч халдварт өвчний улмаас хойшилсон. Нийслэлд бас нэг шинэ бүтээн байгуулалт эхлүүлж байгаа нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэн. Модны суулгац, үрсэлгээ судалгааны төвийг байгуулсан. 40 мянган суулгац суулгасан. Цаашлаад оюутнууд сургууль төгсөхдөө хонхны баяраа ажил хэрэгчээр тэмдэглэдэг байлгахын тулд 9 дүүргийн нутагт мод тарих талбайг гаргаж өгч байгаа.  Иргэд сайн дураараа мод тарих, зүлэгжүүлэх, нуур байгуулах хүсэлт гаргадаг.  Энэ хүрээнд 1884 га газрыг иргэдэд өгч байна. Иргэд мод тарих, нуур, хөвдийг байгуулах ажлыг энэ газарт хийх бүрэн боломжтой.  Бид санал авч байгаа, та бүхэн саналаа ирүүлээрэй" хэмээлээ. 

М.Амарбаяр: Тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүл гэдэг шийдвэр гаргаагүй
М.Амарбаяр: Тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүл гэдэг шийдвэр гаргаагүй
 
Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна
Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​