fbpx Парламентын гишүүдээс долоон гишүүнийг онцгойлон шилдгээр тодруулж шагналаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 31 секунд

Парламентын гишүүдээс долоон гишүүнийг онцгойлон шилдгээр тодруулж шагналаа

Долоо дахь удаагийн парламентын отгон чуулганы хаалтаа хийлээ. Энэ удаагийн парламентын гишүүдээс долоон гишүүнийг онцгойлон шилдгээр тодруулж шагнасныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

УИХ-ын дарга долоон гишүүнийг долоон эрдэнийг бэлгэдэн тодруулсан гэдгийг хэлсэн юм. 

“Монгол төрийн ой санамж, туршлагатай гишүүн”-ээр Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг тодруулжээ. Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэл, төрийн түшиг тулгуур бол туршлагатай парламентчид. Тэднийг бүтээхэд төр, парламент 20-30 жилийг зарцуулдаг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэгч Ц.Нямдорж нар бол Монгол төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, түшиг тулгуур гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстойг тэрбээр дурдаад үнэний төлөө тэмцлийн нөмөр нөөлөг болж ирсэн гэв.

“Төрийн хатан эрдэнэ”-ээр Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэлийг тодруулжээ. Ковид 19-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан, Төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул эмэгтэй гишүүдийг, эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Д.Сарангэрэлийг тодруулсан байна.

Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцсон оролцоо, зохион байгуулсан үүргийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг “Монгол төрийн манлай түшээ”-гээр тодрууллаа. 

УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийн байгууллага бөгөөд цөөнхийн тэнцвэрийг хангаж, чуулганд оролцсон ирц, бүтээлч хамтын ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр, цагаатгах ажлыг зохион байгуулсан Я.Санжмятавыг “Манлай түшээ”-гээр тодруулжээ.

“Шилдэг залуу түшээ”-гээр Т.Аюурсайханыг тодруулсан бөгөөд түүнийг үнэн, зөвийн төлөө манлайлан оролцож, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж олон асуудал тэр дундаа авлига хээл хахуультай тэмцэх, нийгмийн сайн сайхны төлөөлсөн тул ийнхүү тодруулсан байна.

Эдгээр долоон гишүүнийг чуулганы ирц, идэвх болон хийсэн ажилд нь үндэслэн тодруулсан бөгөөд онцгой гишүүнээр тодорсныг гэрчлэх тэмдэг олгожээ.

ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгаж орц гарц нээв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​