fbpx ЖДҮ-чний жинхэнэ төлөөлөл О.Батнасан нэр дэвшихээр сэрүүн зүүдэлж явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 26 секунд

ЖДҮ-чний жинхэнэ төлөөлөл О.Батнасан нэр дэвшихээр сэрүүн зүүдэлж явна

Өнөөгийн УИХ-ын ЖДҮ-чин гишүүдийн тод томруун төлөөллийн нэг гэвэл Ховдын О.Батнасан.  Одоо тэр  тойрогтоо дахин нэр дэвшинэ гэсэн далд хүсэл, ил амбицтай явж байна. Харин нам нь тэгж дахин эрхлүүлэх   бодолгүй л байгаа болов уу. Учир нь тэр нэр цэвэр хүн биш, өнгөрсөн дөрвөн жилийг  парламентын танхимд зүүрмэглэж зүүдэлж өнгөрөөсөн нэгэн. Ямар сайндаа л  УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хууль хэлэлцэж байхад  “Өвөлжилт хүндэрлээ, малчид биднээс өвс нэхээд хэцүү байна” хэмээн тэс хөндлөн хадуурч байхав дээ.

Хэрэв  У.Хүрэлсүх үнэхээр хэлсэндээ хүрч ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй гэвэл хамгийн түрүүнд  жийгдэх хүний нэг нь тэр. 

О.Батнасан гэдэг гишүүн ЖДҮ-гийнхээ ачаар олонд “танигдсан”  гэвэл огтхон ч хэтрүүлэг болохгүй. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй,  хууль хэлэлцэх явцад үг хэлж, асуулт асуудаггүй,  УИХ-ын “хэлгүй” гишүүнээр түүнийг нэрлэсэн нь  нүдээ оносон зүйрлэл  байв. Хөөрхий гишүүний хувьд дуугүй суусан нь өөрт нь өлзийтэй байдаг биз. Яахав,  олны аясыг дагаад л кнопныхоо эрх дархыг эдлээд дөрвөн жил дүнсийсэн энэ нөхөр  бас ч тийм харах царай шигээ  ноомой номхон биш гэдэг нь ЖДҮ-гээр илэрсэн юм. Аргагүй л АН, Ардын намын арга эвийг олж улс төрд орж ирсэн хүний чимээгүй чимхэлт цагаа тулхаар түүнээс гардаг юм байна. Үүний нэг нь ЖДҮХС-аас их хэмжээний зээл салгаж чадсан  явдал.

УИХ-д сонгогдсон учир холбогдлоо бараг мартчихсан мэт суудаг гишүүн маань төр түшилцэх үүргээ  төрөл төрөгсөд, өөрийнхөө бизнесийг өргөтгөх боломж гэж харжээ. Түүний 45 хувийг нь эзэмшдэг  “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн дүрмийн сангийн хэмжээ гишүүн болохоос нь өмнө нь 148.5 сая төгрөг байсан бол гишүүн болсны дараах жилүүдэд 401.3 сая төгрөг болж өсчээ. Энэ ч бас анхаарал татахаас аргагүй тоо байгаа биз.

О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын эзэмшдэг “Топкондитер” компани  ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан нь илчлэгдсэн. Дуугүй хүний... гэдэг шиг тэр сэргэлэнтэх юман дээрээ сэргэлэнтэж чадсаны нэг жишээ нь энэ.  Ганбаатарын эзэмшдэг “Топкондитер” компанид зээл олгоход нь УИХ-ын гишүүнийхээ хувиар нөлөөлж чадсан явдал.   Энд  ах дүү хоёрын компани  хоёулаа “кондитер” гэсэн үг орсон, нэр уснаасаа эхлээд ижил төстэй зүйл харагдаж байна.

Тийм болхоор энэ хоёр компани О.Батнасангийн шууд өөрийн хамаарлын  ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь харагдаж байгаа юм.

ЖДҮ-гийн асуудал улс төрийн өндөр түвшинд яригдаж анхаарал татаж эхлэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ЖДҮ-чин гишүүддээ хандан зээлээ хурдан төлж барагдуулахыг үүрэг болгосон. Үүнтэй зэрэгцээд “Топкондитер” компани 150 төгрөг эргүүлэн төлсөн гэх мэдээлэл гарч байсан ч тэгсхийгээд чимээ алдарсан.

ЖДҮ-д нэр холбогдсон гишүүд түрүүчээсээ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорч, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, 2020 оны сонгуульд нэр дэвшихээсээ татгалзаж байгаа. Харин мань О.Батнасан  хариуцлага хүлээх байтугай л гэм зэмгүй хүний дүр эсгэж энхийн цагаан тагтаа аятай Ховдод нэр дэвших “хол”-ын мөрөөдөлтэй явна.

Хэрэв түүний нэрийг МАН дахин дэвшүүлбэл ЖДҮ-чнээ дэмжсэн явдал болно. Нөгөө талаасаа Ерөнхий сайд  хэлсэндээ хүрдэггүй, худлаа ярьсан болж  харагдана.

Тэгэхээр мань эрийн Ховдын тойрог  зүүд зэрэглээ төдий болох нигуртай гэсэн үг

Шуурхай.мн

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар 8,6 тэрбум төгрөгөөр жийп авчээ
Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар 8,6 тэрбум төгрөгөөр жийп авчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​