УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болжээ. Энэ тухайгаа “Би нэрээ дэвшүүлэхгүй. УИХ-д 12 жил суулаа. Тавьсан зорилгодоо бүрэн хүрлээ. 100 хувь биелүүлсэн.Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, Зэвсэгт хүчний хууль эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор УИХ-д 3 удаа гишүүнээр сонгогдож ажилласан. Зорилгоо бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллана.
Улс төрч хүн зорилготой байх ёстой. Түүндээ хүрсэн. Намайг улс төргүйгөөр төсөөлөх аргагүй. Намаа ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ. 2024 оны сонгуульд нэр дэвших эсэхээ одоо хэлэх боломжгүй. Энэ хугацаанд итгэл хүлээлгэсэн ард, иргэд сонгогч түмэндээ баярлалаа гэлээ
Шуурхай.мн