МАН-ын Бага хурал цайны цаг болсон тул тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. Цагийг эргээд зарлана гэж гишүүдэд мэдэгджээ. Өглөө 10 цагт эхэлсэн Бага хурлын үеэр Бага хурлын 21 гишүүнийг намын ажилд идэвхтэй оролцдоггүй, дотоод дүрэм зөрчсөн зэрэг шалтгаанаар гишүүнээс хассан байна. Улмаар хассан гишүүдийн оронд нөхөж томилох хүмүүсээ томилоод хурал ийн завсарлажээ.
Бага хурлын 21 гишүүнийг хассанаар хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.