ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨҮСТ-ийн дарга Д.Нямхүү "Өнөөдөр гурван хүн эдгэж, сувилал руу шилжлээ. Тодруулбал, 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн эдгэрч гарсан байна. 30, 34, 45 хоног эмчлэгдэж эдгэлээ. Нийт 87 хүнд шинжилгээ хийсэн. 22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д байгаа 43 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 140 боллоо. 24 тохиолдол эмчлэгдэж гарсан байна. Одоо 116 хүн эмчлэгдэж байна. Тодруулбал, Хөнгөн 1, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 байна" гэв.
ХӨСҮТ: Дөрвөн хүний давтан шинжилгээнээс КОВИД19 илэрч, батлагдсан тохиолдол 140 боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.