Өнөөдөр ХӨСҮТ-ээс 19,20 настай хоёр оюутан,53 настай нэг эмэгтэй тус тус эдгэрч дараагийн шатны хяналтанд шилжлээ. Ийнхүү нийт 24 хүн эмчлэгдэж гарлаа.Мөн нийт 87 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн хүнд коронавирус илэрчээ.
- ОХУ-аас ирсэн нэг оюутан
- Дарханд тусгаарлагдсан нэг
- Орхон аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ОХУ-аас 340 гаруй оюутнуудаа татаж авсны дараа тус улсад оршин суудаг оюутан,иргэд нийт дахиад 400 гаруй хүнийг татаж авсан. Үүнээс 119-ийг нь Орхонд,135-ыг нь Дарханд,20-ыг нь Сэлэнгэд,132-ыг нь Төв аймагт тус тус тусгаарласан байсан. Тэр Дархан,Сэлэнгэд тусгаарлалтад байсан гурван хүнээс коронавирус илэрсэн” гэлээ.
Илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-т татаж авч ирэхээр зохион байгуулж байгаа аж.