fbpx УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн эргэн тойрон дахь цоохор мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 53 секунд

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн эргэн тойрон дахь цоохор мэдээ

Энэ жилийн сонгуульд  улс төрийн 15 нам, 4 эвсэл оролцохоор саналаа хүрүүлсэн. Хууль ёсоор намууд энэ сарын 16 гэхэд нэр дэвшигчдээ тодруулах байв. Энэ хүрээнд  Бямба гарагт МАН Бага хурлаа, АН  ҮБХ-гоо хуралдуулав.  Тухайн өдөр мөн МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан “Та бидний эвсэл” болон  “Зөв хүн электорат” эвсэл  нэр дэвшигчдээ зарласан.  

Харин МАН өчигдөр үдээс хойш нэр дэвшигчдээ албан ёсоор зарлалаа. Ингээд улс төрийн нам эвслүүдийн нэр дэвшигчид үндсэндээ тодорхой болж байгаа бөгөөд харин бие даагчдын хувьд эцэслэн тогтоогүй байна.

Мөн Зон олны нам нэр дэвшигчдээ тодруулж энэ удаагийн сонгуульд 35 хүнээ өрсөлдүүлэхээр шийдвэрлэжээ. Сонирхолтой нь тус намын нэр дэвшигчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд юм байна. Гэр хорооллын хөгжлийн нам хуралдаж 5 хүний нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Ингэж тооцвол нам эвслүүдээс 318  хүн дэвшээд байна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг ажлын тав хоногт хянаж, ирэх долоо хоногийн мягмар /2020.05.26/ гарагт албан ёсны тогтоолоо гаргах бөгөөд ирэх зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэхийг нь гардуулна. Үнэмлэхээ гардаж авсан нэр дэвшигчид албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.  Ингээд нэр дэвшигчдийн эргэн тойрон дахь цоохор мэдээг хүргэж байна

Нэг. Ам угтуултайгаа барилдаагүй “бөхчүүд”

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн  дөрөвдүгээр сарын эхээр Японоос “Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ... Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна.” гэсэн үг  энэ жилийн сонгуульд тренд болж, нэг тойрогт өрсөлдөж өшөө хорслоо тайлах  хүсэлтээ  хэд хэдэн хүн илэрхийлсэн.  

2020 оны сонгуульд өрсөлдөх хэд хэдэн  горилогч  өрсөлдөх хүнээ өөрөө сонгож  байгаагаа камерийн өмнө  мэдэгдэж, тооцоо бодохоо хэлж байв.  Тодруулбал, бие даагч Н.Номтойбаяр  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг  хаана нэр дэвшинэ тэр тойрогт өрсөлдөж, түүнийг улс төрөөс холдуулж тэтгэвэрт нь суулгана хэмээн тун ч итгэлтэй мэдэгдэж байв.  Ц.Нямдорж 2016 оны сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүргээс сонгогдсон, энэ жил эргээд тэндээ өрсөлдөнө гэсэн тооцоогоор Н.Номтойбаяр  мөн дүүргээс  дэмжигчдийнхээ гарын үсэг цуглуулсан. Гэвч яарвал даарна гэдэг шиг болж Ц.Нямдорж Орхон аймгаас нэр дэвшихээр болж, амалсан бөхөө өөр тойрогт алдчихав.  

Хотын дарга асан Э.Бат-Үүл сонгуульд бие дааж нэр дэвшинэ, ингэхдээ З.Энхболдыг хаана нэр дэвшинэ, тэнд нэр дэвшинэ гэж байв.  Тэрбээр “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” гэж байсан хүн үгнээсээ гэнэт буцаж бүр Хэнтий аймагт намаасаа нэр дэвшээд байна.

З.Энхболдтой бас нэг тойрогт өрсөлдөхөө зарласан эдийн засагч Л.Наранбаатар гэж ам угтуулаа авсан нэг “бөх” бий. Тэр “Хэрвээ З.Энхболд мэтийн эдийн засгийн алуурчдыг өөгшүүлээд байвал би УИХ-д нэр дэвшинэ. Ингэхдээ энэ хүний хаана нэр дэвших тэр газарт нь очиж нэр дэвшинэ” гэж мэдэгдэж байв.  Одоо харин тэр бие дааж нэр дэвших эсэх, хаана өрсөлдөх нь тодорхойгүй байна.  

 

Хоёр: Нутаг “заагдсан” нэр дэвшигчид

2020 оны нэр дэвшүүлэлтээс харахад зарим нэр дэвшигчдийн хувьд огт санамсаргүй буюу хүсээгүй тойрогтоо нэр дэвшихээр болж байх шиг байна.

Хэнтийгээр овоглодог ч Улаанбаатарын Да.Ганболд хоймор нутгийн Хөвсгөлд нэр дэвших мандат өвөрлөсөн нь тус аймгийн АН-ын гишүүдийг хоёр талцуулаад байгаа аж. Хөвсгөл аймгийн АН-ын хэсэг залуучууд “Эрдэнэтийн 49 хувьтай нэр холбогдсон Да.Ганболд зайл” гэхчлэн уриа лоозон барьж нэр дэвшигчээ сургаар нь хөөж туусан нь  мордохын хазгай гэгч болж мэдхээр нөхцөл байдал үүсэв.

Мөн мөнөөх З.Энхболдтой нэг тойрогт нэр дэвшиж нэхий дээлээ уралцана гэж байсан Э.Бат-Үүл Хэнтийд нэр дэвшихээр боллоо. Аавын нутаг хэмээн элгэмсэж байгаа нь тэр үү, аль эсвэл намын илгээлт үү.

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан уг гарал нь Улаанбаатарын хүүхэд. Харин тэрбээр энэ сонгуульд Завхан аймагт, Монголын эмэгэйчүүдийн холбооны ерөнхийлөгч,  Ховд нутгийн бүсгүй Б.Оюунгэрэл Орхон аймагт хошуу алгасч өрсөлдөхөөр болжээ.

 

Гурав:Сэтгүүлчдийн тойрог

Энэ жилийн сонгуулиар сэтгүүлчид олноор нэр дэвшиж байна. Бараг тойрог бүрт нэг сэтгүүлч өрсөлдөж байх шиг байна. Энэ дундаас Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт Т.Ганди, Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр, Ай.Төмөр-Очир гэсэн нэр бүхий 4 сэтгүүлч нэр дэвшиж өрсөлдөхөөр болж байна. Түүнчлэн нийслэлийн Чингэлтэй дүүрэгт М.Оюунчимэг, Г.Уянга нарын сэтгүүлчид өрсөлдөнө.

 

Дөрөв. Эмэгтэйчүүд олноороо нэр дэвшжээ

Энэ жилийн сонгуульд эмэгтэйчүүд хамгийн олноор нэр дэвшсэн гэх тодотголтой үлдэж магадгүй. Тухайлбал, МАН-аас  16 эмэгтэй нэр дэвшснээс шинээр 11, одоо байгаа 5  эмэгтэй гишүүн багтаж байна. Харин АН-ын хувьд шинээр 16 эмэгтэйг нэр дэвшүүлснээс гадна одоо байгаа УИХ-ын гишүүн З.Нарантуяа гээд нийтдээ 17 эмэгтэйг сонгуульд сойж байна. Түүнчлэн Зон олны нам 35 хүн нэр дэвшүүлсний 80 хувь нь эмэгтэй гэсэн мэдээллийг өгсөн.  Тийм бол тус намаас 28 эмэгтэй нэр дэвшиж байна гэсэн үг.  Бусад эвслүүдээс хэчнээн эмэгтэй байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

 

Тав. УИХ-д нэр дэвшигчдийн ураг төрлийн холбоо

Улс төр дэх ураг садангийн холбоо энэ сонгуулийн нэр дэвшигчдийн нэг сонин  содон болж байна. Тухайлбал, энэ жил эцэг хүү хоёр,  эгч дүү  хоёр,  авга эгч дүү хоёр, нэг айлын баз хүргэчүүл, худ ураг, ах дүү хоёр гэхчлэн нэр дэвшиж байна. Тодруулбал:

МАН-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүрэгт, түүний дүү Б.Наранхүү Дундговь аймагт Ардчилсан намаас дахин дэвшинэ.

Г.Батхүү агсны хүү Ганхөлөг  Өвөрхангай аймагт АН-аас  нэр дэвшихээр бол харин  Г.Ганхөлөгийн авга эгч П.Батчимэг мөн намаас Дорнод аймагт нэр дэвшинэ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Та бидний эвсэл”-ээс Баянгол дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин түүний хүү Э.Батшугар мөн л “Та бидний эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ. Хүүгээ нэр дэвшихийг Н.Энхбаяр “Нийгмийн захиалга” хэмээн тодотгож байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт МАН-аас Ховдод, баз хүргэн Д.Батцогт нь АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшинэ. Тэд 2012-2016 оны парламентад хамт сонгогдон ажиллаж байв.

Ш.Сайхансамбуу "Шинэ нам эвсэл"-ээс Завхан аймагт нэр дэвших бол дүү Ш.Батсамбуу мөн эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ.

С.Баярцогт АН-аас Сэлэнгэд,  том хүүгийнх нь  хадам ах Ө.Мөнхтулга мөн намаас  Архангай аймагт нэр дэвшиж байна.Тодруулахад 2016 оны намар С.Баярцогтын хүү “Хөх чоно” группийн Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгстэй гэрлэжээ.

 АН-аас  нэр дэвшигч Э.Долгионыг Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хүргэн болсон гэх мэдэлэл хэвлэлээр хэдэнтээ гарсан.  Ямартай ч Ц.Цэрэнпунцаг  МАХН-аас Завханд, харин Э.Долгион АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болоод байна.

Г.Хантулга 

ОРОН НУТАГТ БАРИЛГЫН АЖИЛЧИД ӨӨРСДИЙН БОЛГООМЖГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
ОРОН НУТАГТ БАРИЛГЫН АЖИЛЧИД ӨӨРСДИЙН БОЛГООМЖГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​