fbpx Хархтай хоол булаацалдаж, цөлд үхэх дөхсөн UFC-ийн аварга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
10 минут 29 секунд

Хархтай хоол булаацалдаж, цөлд үхэх дөхсөн UFC-ийн аварга

мэргэжлийн холимог тулааны UFC холбооны хүнд жингийн дэлхийн аваргаар тодроод буй Францис Нганнуг онцолж байна. Тэрбээр бага байхаасаа л гэр бүлээ тэжээхийн тулд өдөр нь элсний карьер дээр ажиллаж, орой нь хог ухаж, хоол олж иддэг хэцүү амьдрал туулсан нэгэн. Харин одоо тэрбээр олон сая долларын гэрээ үзэглэж, Африк тивд тулааны спортыг таниулж байна.


Эцгийнхээ замналаар явсан нь

Камеруны Батье хэмээх жижигхэн тосгонд төрж, өссөн Нганну хүүгийн эцэг, эх зургаан настай байхад нь салж, ээжийгээ дагаад нагац эгчийндээ амьдрахаар очжээ. Өдрийн хоолоо залгуулахын тулд тэрбээр 10 наснаасаа эхлэн Батье тосгоны элсний карьерт ажиллаж, хажуугаар нь мотоциклоор таксинд явж эхэлсэн аж.

Элсний карьерт ажиллаж байсан талаараа Нганну “Багадаа би том тэрэгний жолооч болоод, элсний бизнес эрхлэхийг хүсдэг байсан. Нутгийнхаа элсний бизнесийн оргилд нь гарахыг хүсдэг байлаа” гэж ярьжээ. Гэхдээ тэрбээр хүслээ гүйцээж, дүүдээ 30 мянган ам.доллараар том ачааны автомашин авч өгсөн аж. “Би ээжийнхээ том тэрэгний урд инээгээд авахуулсан зургийг хараад шууд л уйлсан. Түүний зовлон шаналал дуусгавар болж, хонгилын үзүүрт гэрэл харсан царайг нь хараад би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болсон. Одоо дүү минь машин дээрээ элсээ ачаад, эмэгтэй дүү минь элсэн дээр тоглож байхыг харах сайхан байна” хэмээн ярьжээ.

Олон давхар ажлаасаа болж Нганну заримдаа үзэггүй, эсвэл цүнхгүй хичээлдээ очдог байжээ. Багаасаа л хар ажил хийсэн, үеийнхээ хүүхдүүдээс биеэр том, сэргэлэн хүүг нутгийнх нь дээрмийн бүлэглэлүүд элсүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтжээ. Ядуу, тарчиг амьдралтай ч бусдыг дээрэлхэж, хоолыг нь булаана гэдэг Нганнуд таалагдаагүй аж. Үүний оронд тэрбээр эцгийнхээ гудамжны зодоонч гэсэн муу нэрийг өөрийнхөө давуу тал болгон, боксын спортоор хичээллэж эхэлжээ.

 

Алдарт Жо Роганд өгсөн ярицлагадаа Францис Нганну “Шөнийн цагаар гэрээсээ гарч, дэлгүүрийн хогон дээрээс идэх юм хайдаг байлаа. Заримдаа хархнуудтай хоолоо булаацалдана. ‘Хөөе энэ чинь миний помидор. Энэ ялзарсан нь миний помидор. Чинийх биш’ гээд л хархнуудтай хэрэлдэнэ шүү дээ” гэж хэлжээ.

 

26 насандаа Европ руу дүрвэсэн Майк Тайсоны фен

Гэр бүлийнхнийхээ дургүйцлийг үл тоон, 22 насандаа боксын спортоор хичээллэж эхэлсэн Нганну нэг жил эрчимтэй бэлтгэл хийгээд өвчин тусч, боксоо орхихоос өөр аргагүйд хүрчээ. Өдрийн хоолоо олж идэхийн тулд олдсон ажлаа л хийдэг байсан 26 настай камерун залуу амьдралаа өөрчлөхөөр, тэр дундаа мэргэжлийн боксын рингэд гарахын тулд Парис руу дүрвэжээ. Гэвч Европт дөнгөж ирээд хууль бусаар хил давсан гэх шалтгаанаар Испанийн шоронд хоёр сарыг өнгөрүүлэв.

Түүний нутгаасаа гарсан түүх ч их сонирхолтой. Нганну онгоцонд суугаад Францад очих боломж байгаагүй учир хууль бусаар хил давахыг илүүд үзжээ. Тэрбээр нутгаасаа гарч, Нигерийн хилийг давж, Йола хотод хүрчээ. Нигерьд анх очсон талаараа Нганну “Хүний нутагт очоод, хамгийн түрүүнд сурах ёстой зүйл бол мөнгөө нуух” хэмээжээ. Тэрбээр Нигерьт хууль бусаар хил давуулдаг этгээдүүдтэй танилцаж, Алжир улсад очих аяллаа эхлүүлсэн аж. Ийнхүү Алжирт очихын тулд Сахарын элсэн цөлийг туулж, бараг л цангаж үхэх дөхсөн байна. Үхсэн амьтдаар дүүрсэн худгаас ус уусан тухайгаа Нганну “Үнэхээр бохир худаг байсан. Тэр худгийн усыг уусан ч үхнэ, уугаагүй ч үхнэ, ямар ч ялгаагүй. Уугаад л үхье гээд уусан” гэж ярьжээ. Хурц нар, шаргал элснээс өөр юмгүй Сахарын элсэн цөлийг давж, Морокко болон Испанийн хил дээр цэргүүдэд баригдаж, Испанид хоёр сар хоригджээ.

Дүрвэгч гэсэн статус авч, шоронгоос суллагдаад Парист ирэхэд Нганнуд ямар ч мөнгө, найз, амьдрах газар байсангүй. Хэдэн сар гудамжинд амьдарсны эцэст Дидье Гармонт хэмээх боксын дасгалжуулагчийн хараанд өртөж, түүний клубт үнэгүй бэлтгэл хийж, хамт амьдарч эхлэв. Майк Тайсоны улаан фен Нганнуг энэ л дасгалжуулагч холимог тулааны спортоор хичээллэхийг ятгасан гэдэг.

Холимог тулааны спортод хөл тавьсан талаараа Нганну “Анх тулааны спортоор хичээллэж эхэлж байхад надад юу ч байгаагүй. Бүх л зүйл хэрэгтэй байлаа. Бага зэрэг мөнгө олоод хэрэгтэй зүйлээ авч байсан. Миний зорилго байхгүй зүйлээ худалдаж авах биш байсан. Миний зорилго илүү агуу байсан. Би эхлүүлсэн мөрөөдлийнхөө эцсийг харахыг хүссэн. Би юуны өмнө гэр бүлдээ туслахыг хүссэн. Үүний дараа эмч, эсвэл мундаг мэргэжилтэй хүн болохыг хүсдэг өөр шигээ мөрөөдөлтэй нутгийнхаа хүүхдүүдэд туслахыг хүссэн. Хэрэв би амжилтад хүрвэл над шиг мөрөөдлөө дотроо тээж буй олон хүнд туслана гэж боддог байлаа. Над шиг мөрөөдөлтэй ч бусад шиг боломжтой биш хүүхдүүдэд боломж олгохыг хүссэн.

Хамгийн сүүлд би Камерунд холимог тулааны заал нээхэд хангалттай хүрэх материалтай очсон. Харин одоо би заал барих хангалттай том газар худалдаад авчихлаа. Камерунд надаас болж тулаанч болно гэсэн хүүхдүүд их бий. Тэд ‘Би холимог тулааны аварга болно. Францис шиг бокс тоглоно’ гэж ярьдаг. Учир нь тэр хүүхдүүд надад ч гэсэн боломж байгаагүйг мэднэ. Өнөөдөр тэд намайг хараад, над шиг болох гэж мөрөөдөж байна. Ядуу ч гэсэн амьдралд бүх зүйл боломжтой. Амар биш хэцүү ч бүх зүйл боломжтой” хэмээн ярьжээ.

Европыг эзэгнэж, UFC-тэй гэрээ байгуулав

Дасгалжуулагчийнхаа үгэнд орж, холимог тулааны спортод хөл тавьсан Францис Нганну анхны тулаанаа 2013 оны арваннэгдүгээр сард Францын "100% Fight: Contenders" гэх өдөрлөгийн хүрээнд хийж, гарт өчих мэхээр ялж байжээ. Анхны ялалтаа дагаад анхны ялагдал нь ч хурдан ирсэн аж.

Мэргэжлийн холимог тулааны анхны ялалтаа аваад, яг 14 хоногийн дараа хоёр дахь тулаанаа хийсэн Нганну Зумана Сиссе хэмээх тамирчинд шүүгчдийн шийдвэрээр ялагджээ. Гэвч тэрбээр бууж өгөлгүй Европын орнуудаар тойрон тулаан хийж, UFC-ийн анхааралд өртжээ.

Европт тав ялж, нэг ялагдсан гэх амжилттай камерун залуу UFC холбоотой 2015 онд гэрээ үзэглэж, тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 19-нд Луис Энрике гэх бразил тулаанчийн эсрэг UFC-ийн анхны тулаанаа хийж, ялж байв. Францис Нганну UFC-ийн зүгээс санал болгосон бүхий л тулаанчидтай нударга зөрүүлж, бага багаар дээшилсэн хэвээр л байлаа.

Стипе Миочич 1 – 1 Францис Нганну

UFC-д хийсэн зургаан тулаандаа бүгдэд нь ялж, хүнд жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах эрх авсан Нганну Стипе Миочичийг буулган авах хэрэгтэй болсон. Гэвч Бостонд явагдсан аваргын бүсний төлөөх тулаанд Стипе Миочич түүнийг ялж, ялагдал гээчийг мартаад, хөөрөөд байсан Нганнуг газарт буулгав. Гэхдээ энэ хоёрын тооцоо ингээд дуусаагүй ээ. Аваргын бүснээс атгаад алдсан Нганну ялагдсан цочролоосоо гарч чадалгүй Деррик Льист дахин ялагдав. Ийн хоёр дараалан ялагдсан Нганнуд хүмүүс эргэлзэж эхэлжээ.

Гэвч тэр бууж өгөлгүй, UFC-ийн өдөрлөг бүрийн гол тулааны эзнээр тодорч, эцэст нь атгаад алдсан аваргын бүсээ авахаар эргэн ирэв. 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр. UFC-ийн хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Стипе Миочичийн эсрэг Францис Нганну. Эхний учраагаа бодвол хоёр дахь тулаан нь өөр дүр зураглал дор явагдаж өнгөрөв.

Францис Нганну бүтэн хоёр үе Миочичийг зодсон гэж хэлж болно. Нганнугийн зүүн гараас Миочич үнэндээ зугтаж чадаагүй. Ийнхүү нутгаасаа яваад найман жилийн дараа буюу 34 насандаа Францис Нганну мэргэжлийн холимог тулааны спортын дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC-ийн хүнд жингийн аваргын бүсийг хүртсэн.

Хархтай хоол булаацалддаг байсан Францис Нганну өдгөө 2-3 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй болжээ. Мөн тэрбээр өөрийн “Францис Нганну” сангаараа дамжуулж нутгийнхаа хүүхэд, залуучуудыг сурч, боловсрох нөхцөл бололцоогоор хангаж байна. Тэрбээр Камерунд амралтаараа ирэхдээ хүртэл элсний карьерт очиж, тэнд ажиллаж байсан хүүхдүүдэд тусалсан аж.

БУЛГАН: Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
БУЛГАН: Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​