fbpx “С.Зоригийн хөнөөсөн хэргийг нууцаас гаргахад УИХ манлайлж ажиллах ёстой”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 37 секунд

“С.Зоригийн хөнөөсөн хэргийг нууцаас гаргахад УИХ манлайлж ажиллах ёстой”

Улсын дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан.  Тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, ийнхүү Дээд шүүх эцэслээд байна.  Цаашид С.Зоригийг хөнөөсөн хэрэг хэрхэн үргэлжлэх нь анхаарах татаж байна.  Мөн  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдах нь цаг хугацааны асуудал боллоо.   Тэгвэл Дээд шүүхийн энэхүү шийдвэртэй зэрэгцэн Засгийн газраас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ.  Мөн өчигдөр УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцсэн юм.  Чуулганы үеэр гишүүд ямар , суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газраас С.Зориг агсны амиа алдсан хэргийг өчигдөр нууцын зэрэглэлээс гаргана гэж хэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ манлайлал үзүүлмээр байна. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амиа алдсан хэргийн үйл явцыг хэвлэл мэдээллээр нээлттэй танилцуулах асуудлыг шийдмээр байна. Хүний эрхийг хамгаалах асуудлаар УИХ хууль баталж шийдэж байгаатай адил энэ асуудал дээр шуурхай, санаачлагатай ажилламаар байна.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийнх нь дагуу суллах хэрэгтэй. 1998 онд энэ хэрэг гарснаас хойш олон удаа шоу хийсэн. ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн 2000 оны сонгуулийн өмнө “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлээд тэр үеийн МАН 74 суудал авч байсан. Энэ завсар 2003 онд Д.Энхбат гэдэг хүнийг францаас авчирч эрүүдэн шүүсэн. Өөр зүйл болоогүй. Сүүлд 2015 онд энэ хэдэн хүнийг сэжиглэж, мөрдөн мөшгиж эхэлсэн. Энэ хэргийг өмнөх Засгийн газрууд яагаад илрүүлээгүй вэ гэдгийг ард түмэн асууж байна” гэлээ. Ийнхүү үргэлжлүүлэн парламент Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Оюутолгойгоос Монгол Улсын төсөвт орж ирсэн татварын нийт дүн нь нэг их наяд 26 тэрбум төгрөг. Харин Засгийн газраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулагч талаас манайд далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлахад бэлэн байгаагаа хэлдэг. Гэвч Ажлын хэсэгт орсон зарим гишүүд гэрээг цуцлахгүй Арбитрын шүүхээр явах саналтай байна. Иймээс нэгдүгээрт бид дотроо нэг саналтай болох хэрэгтэй байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 -Арбитртай холбоотой олон асуудал бий. Зарим гишүүдийг үүнд хардаад байгаа. Үнэхээр гишүүд үүнд холбоотой юу. Үүнд тодорхой тайлбар өгөөч. Нэгнийгээ гүтгэж, хардаж болохгүй.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хөрөнгө оруулагч тал Лондонгийн Арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулах саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан. Ажлын хэсэг Дубайн гэрээг цуцалж, хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргахаар ярьж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оюутолгойн асуудлыг хойшлуулах хэрэгтэй. Илүү мэргэжлийн хүмүүсийг нь оруулаад явах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хуулийн хүний агуулгаар яриад байна. С.Ганбаатар энэ гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Зарчмын ийм эрс тэс нөхцөл байдал дунд энэ Х.Нямбаатар  хэлэлцээр хийгээд явбал дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг болно. Шоронд орно шүү дээ гэдгийг мөн хэлж байв.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхийлөгч батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэрэг 12 удаа гарсныг сануулж, ажлын хэсэг байгуулж шалгахыг үүрэг болгожээ
Ерөнхийлөгч батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэрэг 12 удаа гарсныг сануулж, ажлын хэсэг байгуулж шалгахыг үүрэг болгожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​