Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй үйл явдал өчигдөр болжээ.
Цагдаагийн байгууллагад өчигдөр 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн “120 долоон монгол корпораци”-д хүмүүс зодолдож байна гэх дуудлага иржээ. Цагдаа нар хэргийн газар очиход Э.Энхбат ухаангүй байсан учир 103-т хүлээлгэн өгсөн бол Н.Түвшинбаяр одоог хүртэл олдохгүй байгаа аж.
Э.Энхбатыг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн бөгөөд тархиндаа маш хүнд гэмтэл авсан талаар ойрынх нь эх сурвалжууд хэлж байна. Харин саяхан ухаан орсон мэдээлэл байна.
Н.Түвшинбаярыг одоог хүртэл цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа гэнэ.
Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёр хар багын найзууд гэлцдэг билээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР