Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 12 секунд

“Спутник V” вакцинаас ОХУ-ын олж болох орлогыг шинжээчид тооцоолжээ

“Альпари” мэдээлэл-шинжил­гээний төвийн мэргэжилтнүүдийн тооцооллоор, 2021 онд ОХУ “Спутник V” вакцины борлуулалтаар 10-15 тэрбум ам.долларын орлого олох магадлалтай байна. Гадаадын улсуудад хоёр жил нийлүүлэхэд 30 тэрбум ам.доллар хүрнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Шинжээчдийн үзэж буйгаар, ийм үзүүлэлтүүд нь Оросын экспортын гол зүйлүүдтэй эн зэрэгцэх юм. Ойрын хэдэн жил вакцин нь ОХУ-аас бусад улс руу гаргаж байгаа түүхий эдийн бус томоохон чиглэл болно гэж эдийн засагчид үзэж байна.

“Альпари” компанийн удирдагч Александр Разуваев RT-д өгсөн ярилцлагадаа “Вакцин худалдаанаас нийтдээ 30 тэрбум доллар олж болно. Бүгд вакцин хийлгэх хүсэлтэй байгаа учраас энэ мөнгөний тал нь энэ жил, үлдсэн нь дараа жил орж ирэх болно” гэв.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр, “Спутник V” вакциныг нийт 58 оронд, 1,5 тэрбум хүн ам хүлээн зөвшөөрөөд байна. Урд нь мэдээлж байснаар, олон улсын зах зээл дээр нэг тун (нэг хүнд 2 тун)вакцин 10 доллар хүрэхгүй байгаа. Александр Разуваевын үзэж буйгаар үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамааран нэг тун 9,5 ам доллар болж байна. Үйлдвэрлэгч ашигтай ажиллах ёстой учраас бусад оронд 10 ам доллараар зарна гэсэн үнийн санал жаахан нэмэгдэж болох юм гэж шинжээчид дүгнэж байгаа. “Бидний үнэлгээ үнэтэй байж магадгүй. Хэн нэгэн вакцин хийлгэхгүй байж болно, хэн нэгэн нь өөр орны вакциныг илүүд үзэж болно. Гэсэн хэдий ч“Спутник V” вакциныг бүртгэж авах орны тоо нэмэгдсээр байх болно. Үнэ нэмэгдсэн ч хоёр жилийн хугацаанд бид нөгөө л 30 тэрбум ам доллартаа хүрэх болно” гэж Разуваев ярьж байна. Шинжээчдийн үзэж буйгаар ийм үзүүлэлтүүд нь Оросын экспортын гол зүйлүүдтэй эн зэрэгцэх юм. Албан ёсны мэдээллээр сүүлийн таван жилд ОХУ нь зэвсэг, цэргийн техникийн экспортоор дунджаар 13,6 тэрбум ам.доллар, хөдөө аж ахуйн бараагаар 24,3 тэрбум ам.доллар, байгалийн хийгээр 37,1 тэрбум ам.доллар, газрын тосоор 98 тэрбум ам.доллар олжээ. “Түүнчлэн 2020 онд түүхий эдийн бус экспортоор 161 тэрбум ам.доллар олсон.

 

Үүн дээр “Спутник V” вакцинаар эн зэрэгцэхүйц орлого олж болох байна. Тэр тусмаа эмнэлгийн аялал жуулчлалын шугамаар” гэж Разуваев хэллээ.

 

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр, “Спутник V” вакцин нь Засгийн газрын зохицуулагчдын хүлээн авсан зөвшөөрлийн тоогоор дэлхийд хоёрт жагсаж байна. Гадаадын яг ижил үр дүнтэй вакцинуудтай харьцуулахад Оросын вакцин хоёр дахин хямд байгаа юм.

RT мэргэжилтнүүдээс саналыг нь сонсоход “Спутник V” вакцинаар олох орлогыг янз бүрээр дүгнэж байна. “АРЭНСИ Фарма” аналитик компанийн хөгжлийн захирал Николай Беспаловын хэлснээр 10 тэрбум хүрэхгүй гэв. “Гадаадад нийлүүлэх вакцины үйлдвэрлэлийг нутагшуулах процесс явагдаж байгаа учраас зарим зардлыг орон нутгийн түншүүд авах болно. Энэ бол томоохон бүтээгдэхүүний хувьд байх л тохиолдол юм. Улс орноос шалтгаалаад нөхцөл нь өөр байна. Гэхдээ энэ арилжааны мэдээлэл учраас ил зарлахгүй болов уу” гэж Беспалов нэмж хэллээ. Түүний хэлснээр, шууд Оросоос гадаад руу “Спутник V” вакциныг нийлүүлсэн хэвээр байх ч,  энэ нь бага байх болно. Үндэсний вакцин үйлдвэрлэл нэн түрүүнд орон нутгаа хангана. “Шууд тодорхой хэмжээ хэлж чадахгүй байна, Оросоос бусад орон руу хэдэн сая тун вакцин илгээх байх” гэв.

 

Шинжээчдийн үзэж буйгаар, Оросод болон Европын ихэнх оронд 2021 онд вакцины эрэлт дээд цэгтээ хүрнэ. Харин 2022 оноос гуравдагч орнууд руу идэвхтэй түгээлт хийгдэнэ. Тиймээс дараа жил илүү орлоготой байж болох юм гэж Беспалов итгэлтэйгээр хэллээ.

 

“Экспортын орлогыг нарийн дүгнэх баримт бидэнд бага байна. Гэсэн хэдий ч энэ чиглэл мод, хүнсний бүтээгдэхүүнтэй эн зэрэгцээд шилдэг, гол бүтээгдэхүүн болох боломж нь байна” гэж шинжээч ярианы төгсгөлд хэлжээ.

З.Батцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БАЙРШИЛ: Өнөөдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД
БАЙРШИЛ: Өнөөдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​