Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 602 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 10820 болж байна. 514 нь Улаанбаатарт, 88 нь орон нутагт бүртгэгдлээ.
Ингэснээр дотоодын халдвар 10281,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 427,
Улаанбаатарын халдвар 8906,
Аймаг, орон нутгийн халдвар 1358 болж байна.
Сүүлийн 24 цагт 282 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 5931 боллоо.
Нийт 2119 хүн эмчлэгдэж байгаагаас 1811 нь хөнгөн, 224 нь хүндэвтэр, 52 нь хүнд, 12 нь маш хүнд байна.
Нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Уг нас барсан иргэн нь 60 гаруй насных. Ингээд ковидоор нас барсан хүний тоо 12 болж байна." гэлээ.