fbpx ХХААХҮЯ: Таваар бэлтгэлийн “Жишиг сум” байгуулж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 24 секунд

ХХААХҮЯ: Таваар бэлтгэлийн “Жишиг сум” байгуулж эхэллээ

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацаанд нэгж малчинд ноогдох ажлын ачаалал 6 дахин, малын өвчлөл буюу мал эмнэлгийн үйлчилгээний шаардлага 10 дахин нэмэгдсэн байдаг. Энэ нь түүхий эдийн салбарт орчин үеийн инноваци, автоматжуулалт болон таваар бэлтгэгч бэлтгэх зайлшгүй шаардлага үүсгэж байна. Тиймээс “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэх “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, 16.600 ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

Баян-Овоо сумын 30 иргэн мэргэшсэн таваар бэлтгэгч боллоо

Дээрх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж эхний ээлжид Баян-Овоо сумын 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыг нутгийн удирдлагатай хамтран зохион байгууллаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Жишиг сум” байгуулахаар болж, стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх, таваар бэлтгэгч сургах нийт 3 удаагийн танхимын сургалт зохион байгуулсан юм. Сургалтад тус сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний гишүүд, дөрвөн багийн 21 аравтын ахлагч, гишүүд болон Засаг даргын тамгын газар, хөдөө аж ахуйн ажилчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй иргэн хамрагдлаа. Улмаар Баян-Овоо суманд 30 иргэнийг чанар стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх мэргэшсэн таваар бэлтгэгчээр бэлдсэн юм. 

Түүнчлэн Баян-Овоо сумын Сүмбэр багийн 85, Дэлгэрхаан багийн 50, Наран багийн 25, нийт 160 малчин өрхийн малын хотонд нь таваар бэлтгэгч нарын хамт сургалт зохион байгуулж ажиллалаа. 

“Хөх чулуутын цуурай” хоршоонд итгэмжлэл олголоо

Түүхий эд бэлтгэлийн ажлын зэрэгцээ зайлшгүй анхаарах шаардлагатай зүйл бол агуулахын стандартын асуудал билээ. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлэх, шалгуур үзүүлэлтийг хангасан этгээдэд Бирж итгэмжлэл олгож, гэрээ байгуулан хамтран ажилладаг. Энэ хүрээнд биржийн итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан Баян-Овоо сумын “Хөх Чулуутын Цуурай” хоршоонд итгэмжлэл олголоо. Тус хоршоо нь малын гаралтай түүхий эд, махны нийт 100 м2 стандарт агуулахыг 2021 онд ашиглалтад оруулсан байна. 

Мөн тус хоршоонд гишүүн малчдын түүхий эдийг хүлээн авах, анхан шатны чанарын тордолт хийх, бараа түүхий эдийг ангилах, чанар стандартын дагуу хадгалах тээвэрлэх, гишүүн малчдын захиалгыг биржийн арилжааны системд хэрхэн оруулах талаар сургалт зохион байгуулсан юм.

Ийнхүү “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, тогтвортой ажлын байр бий болгох малчдыг мэргэшсэн таваар бэлтгэгчээр хангах үйл ажиллагааны эхний алхмууд хийгдлээ. 

ХХААХҮЯ: Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​