fbpx Байнгын хороодыг хэн удирдаж байгаа вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
9 минут 16 секунд

Байнгын хороодыг хэн удирдаж байгаа вэ?

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  Улсын Их Хурлын тухай хуульд, 26.3.Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. 26.4.Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно гэсэн байдаг. Тэгвэл ирэх жилүүдэд УИХ-ын байнгын хороог удирдах дарга нарыг танилцуулж байна.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дарга Б.Баттөмөр

Тэрбээр 2020 онд тус байнгын хорооны даргаар  томилогдсон.  Өмнөх парламентад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэхүү байнгын хороог удирдаж байв.  Улмаар УИХ-ын дэд дарга болж дэвшсэн учраас түүний оронд Б.Баттөмөрийг сонгосон юм.  Б.Баттөмөр нь инженер, эдийн засагч, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.  Мөн эдийн засгийн ухааны доктор (Ph.d), 2008 онд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.d)-ын зэрэг тус тус хамгаалсан. 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун

УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, анх удаагаа байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.  Х.Болорчулуун нь 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Булган суманд агрономич, 1992-1997 онд"Хишиг аж ахуй" компанийн захирал 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга  Г.Дамдинням

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар түүнийг тус байнгын хорооны даргаар сонгосон юм.  Өмнөх дарга Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сэлгэн томилсон учраас цонх үүсээд байв.  Г.Дамдиннямын хувьд анх удаагаа гишүүнээр сонгогдсон.  Мөн анх удаагаа байнгын хорооны даргалахаар болж байна.  УИХ-аар удахгүй батлах Боловсролын хуулийн шинэчлэл дээр голлон ажиллаж байгаа  нь байнгын хорооны дарга болоход нөлөөлсөн болов уу.  Тэрбээр  Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалын чиглэлээр магистр хамгаалсан.   УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх,  2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

 

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга  Б.Бат-Эрдэнэ

Парламентын туршлагатай гишүүдийн нэг. Тэрбээр 2004 оноос хойш тав дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Мөн өмнө нь  нэг жилийн хугацаанд Хууль зүйн байнгын хороог даргалж байсан. Тиймдээ ч энэ парламент түүнд ёс зүйн сахилга хариуцлагын байнгын хороог даатгасан байх. Хуульч мэргэжилтэй, боловсролын ухааны доктор зэрэгтэй.

 

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга  Н.Учрал

Инновац, цахим бодлогын байнгын хорооны анхны даргаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Тус байнгын хороог өмнөх парламентын үед шинээр байгуулж байв.  Н.Учрал гишүүний хувьд 2020 оны сонгуулиар улиран сонгогдоод байна. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй.  2010 онд Их Британийн Глоустершер их сургууль болон Лимкоквин их сургуулийн Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.  2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны доктор болжээ. 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн дарга, 2015 онд Шадар сайдын ажлын албанд  зөвлөх,  2016 онд МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

 

Нийгмийн бодлогын  байнгын хорооны дарга  М.Оюунчимэг

Тэрбээр УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон. Мөн байнгын хорооны даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд Өргөдлийн байнгын хороог даргалж байв.  Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хийгдсэн шинэ бүтцийн хүрээнд тус байнгын хороо татан буугдсан билээ.  Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй. 2013 оноос улс төрийн гараагаа эхэлж, МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат

Ж.Мөнхбат нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, мөн энэ салбарын сайдаар ажиллаж байсан.  Харин энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилов.   Төрийн байгуулалтын байнгын хороо нь парламентын голлох асуудлуудыг хэлэлцдэг чухал бүтэц.  Тиймдээ ч өмнө нь туршлагатай хүмүүсийг тус байнгын хорооны даргаар томилдог байв.   Энэ удаа Ж.Мөнхбат гишүүний ээлж ирсэн бололтой.  Тэрбээр улс төр, судлаач мэргэжилтэй. Парламентад хоёр дахь удаагаа улиран сонгогдоод байна.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

У.Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаад саяхнаас УИХ дахь Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдоод байна.  Тэрээр тус байнгын хороог өмнө нь хоёр ч удаа даргалж байсан туршлагатай. Мөн парламентад дөрөв дэх удаагаа, Засгийн газрын бүтэцэд  Түлш эрчим хүчний сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдаар хоёр удаа гээд нийт дөрвөн удаа орж ажилласан байна.  Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгсчээ.

 

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан тэрбээр өмнөх парламентад Төсвийн байнгын хороог даргалж байв. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компанийн захирал, 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал, 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ийн захирлаар ажиллаж байв.  Улмаар 2006-2008 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хийж байгаад 2008 оны УИХ-ын сонгуулиар анх парламентын гишүүнээр сонгогдож байв.  Түүнээс хойш 2012, 2016, 2020 гээд тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт

Тэрбээр өмнөх парламентын бүхэн эрхийн хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж байв. Гол өөрчлөлтийн нэг болох Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад энэ байнгын хороо голлох үүргийг гүйцэтгэв.  Харин энэ удаа Хууль зүйн байнгын хороог даргалснаар Шүүхийн хуулийн шинэчлэлийн асуудалд анхаарч ажиллаж байгаа юм.  С.Бямбацогт нь 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд"Нью Прогресс" группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон байдаг.  Түүнээс хойш  гурав дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдоод байна. Мөн 2016-2017 онд  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар улиран ажиллаж байна.  Хуульч, эдийн засагч мэргэжилтэй.  1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна
Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​